АНУ, Өмнөд Солонгос хоёр улсын хамтарсан “Үлчи эрх чөлөөний бамбай” нэртэй цэргийн сургуулилт Пүрэв гаригт өндөрлөлөө. Тус сургуулилт нь наймдугаар сарын 22-нд эхэлсэн ба сүүлийн дөрвөн жил орчмын анхны хээрийн маневр хийх томоохон хэмжээний сургалт болсон байна.
Мөн энэ нь өнгөрсөн тавдугаар сард Юн Сук Ёолыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан анхны ээлжит сургуулилт байсан юм. АНУ болон Өмнөд Солонгосын цэргүүд байлдааны танк, өөрөө явагч гаубиц, олон харвах пуужингийн систем болон бусад машинуудыг дайчлан байлдааны ажиллагаа явуулах сургуулилт зэрэг хийснээр өндөрлөв. Хойд Солонгостой яриа хэлэлцээг дэмжихийг хүссэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Иний засаглалын үед АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилтыг цуцалж эсвэл багасгасан байдаг.
Эх сурвалж: nhk japan
Холбоотой мэдээ