Германы албан тушаалтнууд Оросын тагнуулаар ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Германы албан тушаалтнууд Оросын тагнуулаар ажиллажээ

Германы албан тушаалтнууд Оросын тагнуулаар ажиллажээ

Германы Эдийн засгийн яамны хоёр албан тушаалтныг Оросын талд тагнуулаар ажилласан байж болзошгүй хэргээр шалгаж байна. Долоо хоног тутмын “Die Zelt” сонинд Лхагва гаригт энэ талаар мэдээлсэн. Ингэхдээ хоёр албан тушаалтныг эрчим хүчний маш чухал асуудлыг хариуцаж ажилладаг гэжээ.

Яамны бусад албан тушаалтан тэднийг сэжиглэж буйгаа мэдээлсний дараа Үндсэн хуулийг хамгаалах холбооны алба мөрдлөгийг эхлүүлсэн. Яамны удирдлагуудын зүгээс ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

Сэжиглэгдэж буй албан хаагчид эрчим хүчний асуудалд Оросын талыг баримталж байсан гэх цуу ярианд өртөж байжээ. Мөн канцлер Олаф Шольцыг “Хойд урсгал 2” хийн хоолойг түдгэлзүүлнэ гэснийх нь төлөө шүүмжилж байсан. Германы Эдийн засаг, цаг уурын асуудал хариуцсан яам нь эрчим хүчний асуудалд голчлон санаа тавьдаг. Украин дахь дайнаас хойш тус улс Оросоос эрчим хүчний хамааралтай байдлаа бууруулахаар хичээж, хурдацтай арга хэмжээ авсан.

Сүүлийн жилүүдэд Оросын талд ажилласан тагнуултай холбоотой хэрэг Германд хэд хэд гарчээ. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард нэгэн мэдээлэл технологийн компанийн ажилтан Германы парламтентын талаарх мэдээллийг Москвад дамжуулсныхаа төлөө шоронд хоригдох ялаар шийтгүүлсэн юм. Түүнчлэн энэ оны эхээр Огсбургийн их сургуулийн судалгааны ажилтан “European Ariane” сансрын хөтөлбөрийг тагнасныхаа төлөө ял авсан.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж