АНУ дахь монголчуудын Ц.Элбэгдоржид барьсан бэлэг

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

АНУ дахь монголчуудын Ц.Элбэгдоржид барьсан бэлэг

АНУ дахь монголчуудын Ц.Элбэгдоржид барьсан бэлэг

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөлтэй уулзжээ. Түүний хувьд, гадаадад Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд нөлөөлхүйц олон арга хэмжээнд оролцож, гадаад дахь монголчуудтай ойр байдаг. Энэ удаагийн АНУ дахь уулзалтаас түүнд ирсэн бэлэг олны анхаарлыг татав.

АНУ дахь монголчуудаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид бэлэг болгон өгсөн үзгэн дээр сийлсэн үг нь олон хүмүүсийн “хүслийг” нэгтгэлээ хэмээн учир мэдэх хүмүүс ярьж, хэлж байна. Тухайн үзгэн дээр сийлсэн “We need you again, Need you back, Ebi” гэдэг нь өнөөдрийн Монголын улс төр, гадаад бодлогод Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үгүйлэгдэж байгаа төдийгүй түүний оролцоо чухал байгааг илтгэсэн төдийгүй улс төрд эргэн ирэхийг олон хүн илэрхийлжээ.

Covid-19 Цар тахлын дараах дэлхий өөрчлөгдөж, гадаад бодлого, дайны байдал, хоёр хөршийн нөхцөл байдал зэргээс үүдэж Монголын эдийн засаг, улс төрд “хямрал” нүүрлээд байгааг эдийн засагчид шүүмжилж буй. Чухам ийм цаг үед төрийн оновчтой бодлого, дэлхий, хөршүүдтэйгээ учраа “олох” гээд олон хүнд сорилтууд биднийг хүлээж байна. Энэ цаг үед Монголын гадаад бодлого, гадаад харилцаа, хоёр хөршийн бодлогыг тэнцвэржүүлэх, улс төр, эдийн засгийн хувьд гарц шийдэл хайх боломжтой “дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүн” бидэнд хэрэгтэй байна. Тиймээс ч АНУ дахь монголчуудын бэлгийг бэлгэшээж байна, монголчууд.

Т.ОД

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж