Газар хөдлөлтийн даатгалын талаар хэлэлцэж байтал газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийн даатгалын талаар хэлэлцэж байтал газар хөдлөв

Лихтенштейн улсын засгийн газар өчигдөр /2022.09.01/ газар хөдлөлтийн даатгалд хамрагдах шаардлагатай эсэхийг хэлэлцсэн. Гэтэл яг энэ хэлэлцээний үеэр 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгээс харахад хэдхэн секундын дотор барилга хоёр удаа чичирхийлсэн байна.

Анхны чичиргээний үеэр хууль тогтоогч Беттина Петцольд Махрын үг хэлж байснаа инээмсэглэсэн. Харин хоёр дахь чичиргээ илүү хүчтэй мэдрэгдэхэд ерөнхийлөгч Альберт Фрик хэлэлцээг зогсоож, танхим дахь хүмүүс аюулгүй газар луу гарцгаажээ.

Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвөөс мэдээлснээр энэ газар хөдлөлтийн голомт Австрийн Дорнбирн хотоос өмнө зүгт 19 км зайд орон нутгийн цагаар 13.57 цагт болжээ. Лихтенштейнээс гадна Австри, Швейцарь, Германы өмнөд хэсгийн Бавари, Баден-Вюртемберг мужуудад мэдрэгдсэн. Газар хөдлөлтийн дараа цагдаагийн газарт иргэдээс олон тооны дуудлага ирсэн. Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тодорхойлоогүй байна.

Сонирхуулахад, 2020 оны аравдугаар сард Исландын ерөнхий сайд хэвлэлд ярилцлага өгч байх үед 5.6 баллын газар хөдлөлт болж байв. Мөн тухайн жилд Шинэ Зеландын ерөнхий сайд телевизийн шууд нэвтрүүлэгт ярилцлага өгч байх үед газар хөдөлж байсан удаатай.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж