“Хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт зарлана”

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

“Хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт зарлана”

“Хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт зарлана”

Хичээлийн шинэ жил эхэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол шинжлэх ухааны сайд нар өчигдөр Баянзүрх дүүргийн “Нарны үрс” цэцэрлэгтэй танилцсан. Энэ үеэр сугалаагаар цэцэрлэгт авдаг тогтолцоог халж, нэг ч хүүхдийг цэцэрлэгийн гадна үлдээхгүй байхаар ажиллаж байгааг албаныхан онцолсон.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарын асуудлыг ирэх долоо хоногт зарлахаар болсноо дуулгав. Тэрбээр “Нийт 35 мянган багш нарын дипломын шалгалтыг хийж дуусч байна.  Ирэх долоо хоногт мэдээлэл хийж ЕБС-д ажиллаж буй  хуурамч дипломтой багш нарыг зарлах гэж байгаа. Хоёрдугаарт, их, дээд сургуульд багшилж буй эсвэл докторын зэрэг хамгаалахдаа бусдын бүтээлийг хуулбарлаж хийсэн хүмүүсийг “бусдын бүтээлийг хулгайлах” буюу плагиаризмын шалгалтад хамруулж, үнэхээр магистр, докторын диплом нь хуурамч байх юм бол орон даяар зарлах ажлыг эхлүүлж байна” гэсэн юм.

Дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 67 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 85 хувь нь дээд боловсрол эзэмшдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж