Тэг зогсолт хийх эрсдэлтэй болсон гэж үзэн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа хотын дарга Д.Сумъяабазар хэллээ. Энэ асуудлыг энэ сарын 7-нд болох НИТХ-аар оруулахаар бэлтгэжээ. Түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн хөдөө орон нутагт хаягтай иргэд дугаар авахдаа харъяаллаараа дугаар авч ачааллыг улам нэмэгдүүлдэг үйлдлийг зогсоохоор төлөвлөж буй аж.
Нөгөөтэйгүүр нийслэлд 40-70 мянган иргэд шилжин ирдэг гэсэн статистик байна. Тиймээс цаашид шилжин ирэгсдээс татвар авах тухай ч асуудал яригдах аж.
Холбоотой мэдээ