Көрри коллежоо төгсч, ЛеБрон хөлбөмбөгт хөрөнгө оруулав

Хуучирсан мэдээ: 2022.09.02-нд нийтлэгдсэн

Көрри коллежоо төгсч, ЛеБрон хөлбөмбөгт хөрөнгө оруулав

Көрри коллежоо төгсч, ЛеБрон хөлбөмбөгт хөрөнгө оруулав

Алдарт сагсан бөмбөгчин Стефен Көрри 13 жилийн дараа Дэвидсон коллежийг төгслөө. Өдгөө 34 настай түүний хувьд социологийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй болоход ердөө ганцхан семестр жилийн ажил үлдээд байжээ.

Дипломоо гардан авахын зэрэгцээ Дэвидсон коллежийн зүгээс түүний оюутан ахуйдаа өмсч зүүж байсан 30 дугаарыг мөнхөлж, коллежийнхоо алдрын танхимд элсүүлсэн гэнэ.

Көрри энэ талаар “Зааланд цугласан тэр олон хүний миний төлөө ирснийг хараад мөн алдрын танхимын гишүүн болж, өмсгөлөө мөнхлүүлж байхыг харах эвгүй байлаа. Гэхдээ надтай хамт тоглож, намайг дасгалжуулж байсан хүн бүр намайг гэмтэж, бэртсэн үед эргэн талбайд гарахад минь тусалсан. Сургуулийн багш нар, ажилтнууд минь намайг энд гурван жил сурахад бүхий л талаараа намайг дэмжсэн. Энэ бүхэн үнэхээр утга учиртай байсныг одоо л сайн мэдэрч байна. Ээж “Өмнө нь хэн нэгэнд зориулж ийм тусгай төгсөлтийн баяр хийж байсаныг мэдэхгүй юм байна” гэсэн” гэжээ.

Стефен Көрри Дэвидсон коллежид дугаараа мөнхлүүлсэн анхны тамирчин болжээ. Тус коллежийн журманд эрдмийн зэрэгтэй оюутны дугаарыг мөнхөлнө гэж заадаг аж.

Стефен Көрри 2006-2009 онууын хооронд гурван жилийн турш тус коллежид суралцаж, хараахан төгсч чадалгүй NBA-д элссэн билээ.

Тэгвэл их сургуульд ч сурч үзээгүй ЛеБрон Жэймс бизнесээ өргөжүүлж, Европын хөлбөмбөгийн түүхт баг Италийн АС Миланд хөрөнгө оруулжээ.  Тэрбээр “RedBird Capital Partners” компани АС Миланы 10 хувийг 1.2 тэрбум еврогоор худалдаж авсан гэнэ.

“RedBird Capital Partners” нь ЛеБроны хөрөнгө оруулсан “Fenway Sports Group”, “SpringHill”-ийн хувьцааг эзэмшдэг. ЛеБроны хувьд Английн хөлбөмбөгийн Ливерпүүл болон Америкийн бейсболын Бостон Ред Сокс багуудад хувь эзэмшдэг билээ. Мөн түүнийг зодог тайлсаныхаа дараа Лас Вегаст NBA-ийн багтай болно ч гэж яригддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж