М.Уранцэцэгтэй тулалдах Амбер Террель гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэгтэй тулалдах Амбер Террель гэж хэн бэ?

М.Уранцэцэгтэй тулалдах Амбер Террель гэж хэн бэ?

Жүдо бөхийн олимп, дэлхийн медальтан, гавьяат тамирчин М.Уранцэцэг анхны тулаанаа есдүгээр сарын 10-ны өдөр хийнэ. Түүний холимог тулааны замналын эхний өрсөлдөгч нь 25 настай Амбер Террель гэх америк бүсгүй.

Техас мужаас гаралтай Амбер Террельгийн хувьд нийт долоон тулаан хийснээс дөрвөн ялж, гурав ялагджээ. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн 2022 оны долдугаар сарын 17-ны өдөр Хоп Холместэй тулалдаж, ялж байв.

“PFC 23” өдөрлөгийн хүрээнд нийт есөн тулаан болох бөгөөд М.Уранцэцэг үндсэн хөтөлбөрт багтжээ. Энэхүү тулаан нь сонирхогчийн түвшнийх учир М.Уранцэцэг хэрэв ялалт байгуулвал мэргэжлийн тулаан хийх эрхтэй болох гэнэ.

М.Уранцэцэг одоогийн байдлаар АНУ дахь “JacksonWink” холимог тулааны клубт бэлтгэлээ базааж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж