Герман: Энэтхэг-Номхон далайд цэргийн үйл ажиллагаагаа нэмнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

Герман: Энэтхэг-Номхон далайд цэргийн үйл ажиллагаагаа нэмнэ

Герман: Энэтхэг-Номхон далайд цэргийн үйл ажиллагаагаа нэмнэ

Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын нөлөөлөл улам нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор Герман улс Энэтхэг-Номхон далай руу байлдааны хөлөг онгоцуудаа илгээж, холбоотнуудтай хамтарсан сургуулилалт хийх замаар цэргийн оролцоогоо өргөжүүлнэ гэв.

Герман улс өнгөрсөн жил Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс рүү анхны байлдааны хөлөг онгоцоо илгээсэн. Энэ нь сүүлийн 20 жил тохиолдоогүй үйл явдал байв. Тэгвэл энэ сард Австралитай хамтарсан цэргийн сургуулилалтын хүрээнд 13 цэргийн нисэх онгоц илгээжээ. Тус улс дэлхийн хоёр ч дайнд үүрэг гүйцэтгэж оролцсон учир бусад холбоотнуудаа бодвол аюулгүй байдлын бодлогодоо болгоомжтой ханддаг бөгөөд олон улсын худалдаанд илүү анхаардаг. Хятадын эдийн засгийн хурдацтай тэлэлт Германы эдийн засгийг ч өсгөдөг. Тиймдээ ч 2016 онд Герман нь Хятадын худалдааны гол түнш болсон.

Европын хамгийн том эдийн засагтай орон гэдэг утгаараа Германыг илүү их манлайлал үзүүлэхийг уриалж буй. Тус улс 2020 онд бүс нутгийн ардчилсан орнуудтай эвслийг бэхжүүлэхэд чиглэсэн Энэтхэг-Номхон далайн шинэ стратегиэ зарласан.

Бүс нутагт цэргийн оролцоогоо нэмэгдүүлж буйгаа хэн нэгнийг өдөөн хатгах гэсэн оролдлого бус эв санааны нэгдлийн хүчтэй дохио илгээж буй явдал гэж Герман тайлбарлажээ. “Бид далайн тээврийн эрх чөлөө, олон улсын хэм хэмжээг сахин хамгаалахын төлөө байна” гэж албаны хүн хэллээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж