Өчигдрийн инээдэм, өнөөдрийн элэглэл, маргаашийн эмгэнэл | News.MN

Өчигдрийн инээдэм, өнөөдрийн элэглэл, маргаашийн эмгэнэл

Өчигдрийн инээдэм, өнөөдрийн элэглэл, маргаашийн эмгэнэл

Өчигдрийн инээдэм, өнөөдрийн элэглэл, маргаашийн эмгэнэл

Их Д.Нацагдоржийн бичсэнчлэн  “Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо” хэвээрээ. “Хуучин хүү” зохиолд гардагчлан, хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг хэсэгхэн нөхдийн дураар дургихыг харж, ааш аягийг нь дагасаар ертөнцийг эцэслэнэ…

Яг л зохиолд гардаг шиг монголчуудын амьдрал бахь байдагтаа. Анхлан 2008 онд “сүүний мөнгө” тарааж байсан нөхөр сайд болмогцоо “Энэ жил хүнд өвөл болохыг үгүйсгэхгүй. Тэгээд аргална даа” гэхийг инээдэм болгон хүлээж авсан бид элэглэнэд эхлэв. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сайдын давхар дахтай болоход “Бүсэлж буй тэлээ минь хүртэл СА гэдэг аралтай..” гэх тохуурхан бичсэн сэтгэгдэл заримынх нь цухлыг барьж, заримыг нь савааж байна. Эрх баригчид сайд, даргын суудалдаа хэнийг очуулах тухай тоо бодоод тун чиг завгүй. “Арай ч дээ” гэмээр л албан тушаалын томилгоо өнгөрсөн өдрүүдэд болсныг монголчууд харав. Дөнгөж бүрэлдсэн Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа ирэх онд хүн амын хэрэглэх гурил, махны хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүгийн оновчтой схемийг гаргахыг хариуцсан албан тушаалтанд даалгажээ. Ингэх болсон шалтгаан нь инфляцийг бууруулах зорилготой аж. Санхүүгийн оновчтой схем гэхээр үүнд зарцуулахад шаардлагатай мөнгийг гаргана гэсэн үг. Гэтэл сөрөг хүчин гэж Монголд алга. АН амиа яая гэж байна.

Гэтэл инфляц гээч бараа, бүтээгдэхүүнээс бус мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээс болдог талаар эдийн засагчид анхааруулсаар буй. Тэрхүү утгаараа валют өсөөд байгаа юм биш, төгрөгийн ханш унаад байхад л эрх баригчид мөнгө хэвлэсэн. Эдийн засгаа аврах их наядын төлөвлөгөөгөө танилцуулахдаа мөнгө хэвлэхгүй гэсэн ч хожим нь хэвлэсэн гэдгээ Монголбанкны ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсөн билээ. Ийм байдлаар асуудлыг эрх баригчид шийдэж ирсэн нь инфляцийг өсгөж, төгрөгийг сулруулж ирсэн билээ. Гэтэл дахиад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтэд зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлэх, шахмал түлшний талаар авч хэрэгжүүлж буй ажлыг Эрчим хүчний сайд, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунд даалгажээ. Мэдээж тэд “аргална”. Харин асуудал хэвээрээ үлдэх төдийгүй тэдний аргалах нь хожим асуудал үүсгэх вий.

Сөрөг хүчин байхдаа эрх баригчдыг буруутгаж, эдийн засгийг сүйрүүлж буй талаар өдөр, шөнөгүй пропаганда хийж байсан тэд өнөөгийн байдлыг өмнөх эрх баригчид руу чихсээр өдийг хүрэв. Гэтэл үнэн хэрэгтээ бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт удааширсан, түүнтэй холбогдсон хүнд сурталаас болоод үнийн өсөлт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Барилгын материалын үнэ тэнгэрт хадсан нь татан авалтаас болсноос худалдаачдын шуналаас болоогүй. Энэ мэт урсгалыг сайжруулахын оронд цагдах, хүчлэх, хаах, боох тухай л тэд бодож байна.

Гадаад өр 18 тэрбум ам.долларт хүрлээ гэж уулга алдаж байсан эрх баригчид өнгөрсөн хугацаанд өрийг нэмэгдүүлэхэд л чармайсан гэлтэй. 2022 эхний улирлын байдлаар Монгол Улсын гадаад өр 33,89 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэхүү өрийн хүүнд жилд 200 сая орчим ам.долларыг төлж байна. Гоё гоё нэртээ бондыг төлбөрийг хойшлуулахыг нь хойшлуулсан ч ирэх жил эхнээс нь төлөхөөс өөр замгүй.

МАН-ын Монголыг хөгжүүлэх бодлого Дарханы замын засвартай л адилхан хурдтай явна. Ядаж байхад юун Олимпизмын сайд вэ? Хайртай хайртай гэхэд олны хүндэлдэг аваргаа ингэж элэг доог тохуу болгон давхар дээл нөмрүүлж хорлодог нь бүр хоржоонтой.

Гэтэл МАН “Монгол төр”, “Өндөр төрийн босго” гэхчилэн үгээр чамирхаж биедээ тал засах зусардаж, ерөөл өргөж, албан тушаалаа хувааж, баясгалантай нь аргагүй байцгаах. Хаана байна аа, Монголын төлөө төр чинь. Нөгөө өндөр босгыг нь чинь даваад орж ирж байгаа нь уржигдар, өчигдөр, өнөөдрийн томилгоо юм уу? 20 сайдтай боллоо гээд юу тэдэнд зарцуулдаг хангамж, төсөв нэмэгдэх болов уу, түүнээс илүү ахицтай ажиллах болов уу? Эрх баригчид инээлдэн биесээ албан тушаалд томилж байна. Ичгүүр сонжуургүй тэдний иргэд хараад элэглэж байна. Энэ бүхэн эцэстээ Монголын эмгэнэл болон хувирлаа. “Хуучин хүү” өгүүллэгт гардагчилан хөх монгол улаан монгол болсон бол өнөөдөр Монголын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болгон сааралтан харлаж байна. Гэтэл эрх баригчдын амнаас гардаг нь “хүнд хэцүү цаг”, “амаргүй үе”, “тэвчихээс өөр аргагүй нөхцөл байдал” гэхчилэн ялархаж, тунирхсан үг. Аврагчийн дүрээр аргацаасан шийдвэр. Өчигдрийн инээдэм, өнөөдрийн элэглэл, маргаашийн эмгэнэл болох вий. Өөрт нь амар заяа үзүүлдэггүй хүнийг өөд болоход шарил дээр нь "Тэвчээрийн багшаас саллаа" хэмээн эмгэнэл гашуудсан лут сэтгэлтэн шиг биш их л тэвчих юм. Гэхдээ тэвчээрт ч хязгаар буйг эрх биш эрх баригчид гадарлаж байгаа бол аргалж, аюултай ангал руу ард түмнээ түлхэлгүй, ажлаа хиймээр байна.

Тэдний хувьд, хуучин гишүүн шинэ сайд болов. Юутай завшаан, юутай баяр. Иргэдийн хувьд бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, мөнгө цаас болов. Цалин бахь байдагтаа. Юутай гаслан, юутай  эмгэнэл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-01 46.147.101.102

01341624 >>>>>> Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~~ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-01 103.80.210.183

харж суухаар сумаа илгээж цочоож алахыг нь алж сануулгаа хатаа мэдрүүл. үхүүлэх ёстойг үхүүл гэж ЧИНГИС ХААН тоорхой сургажээ.

Avatar

Зочин 2022-09-01 202.9.40.110

Ж.Бат-Эрдэнэ сайдыг яахаараа сольдог б.на аа???Сарангэрэл эмээ одоо больмоор ю,Ямар олон яамаар тоглодог юб?Чойжилсүрэн яаж сайдын хэмжээнд ажиллах юб?Чадваргүй шд.Энэ чинь нөгөө гэр бүлийнхээ хүнийг "байхгүй"\энэ хүний хэлснээр нь бичиж чадахгүй нь\болохыг хараад суудаг хүн шд.Тэгээд Чойжилсүрэн "ирвэс"Лхавгадэмбэрэлийг үхэлтэй шууд холбоотой ш.Гэм хэрэгтэн. Эцэст нь "5 тэмцэгч"-ийн Оюун-Эрдэнэ зорилгоосоо няцаад байх шиг .Чамтай тооцоо бодох ард түмэн босоход бэлэн болсон ш.

Avatar

Зочин 2022-09-01 202.126.88.237

5 тэмцэгч гэж анхнаасаа байгаагүй. Чиний тархи угаалт.

Avatar

Зочин 2022-09-01 103.26.195.97

5 тэмцэгчийн ивээлээр төрийн ордонд нэвтэгч УИХ-ын дарга дээр дагуулж оруулах гэж байсан нэг нөхрийн гуталын түрийнээс хутга гарсан хэзээ нэг өдөр үнэн мөнөөр шалгагдаж таарна

Avatar

Зочин 2022-09-01 139.5.216.77

Эхрх баригчд архидаад уншихгүй биз.Уул нь хачир чимэг хэрүүлэггүй сайн,юм бодохоор бичиж.Бид мэт нь уншаад хий сагаа зовохоос юү хийж чадах билээ дээ…

Avatar

Зочин 2022-09-01 148.252.129.141

Үнсэлдээд, тэврэлдээд, найрлаад. Дэндүү муухай байна энэ төр.

Avatar

Иргэн 2022-09-01 66.181.191.178

Төсвийн мөнгөөр төрийн албан хаагчдыг гадаад руу битгий явуулаад бай.

Avatar

Зочин 2022-09-01 202.126.89.33

Миний мэдэж байгаагаар Монголын төлөө гэх нэгч хүн байхгүй. Бүгд хулгайчууд болсон

Avatar

хаха 2022-09-01 203.217.139.240

чөтгөр аваг

Avatar

Зочин 2022-09-01 202.9.41.14

Бүдүүлэг, харанхуй, боловсролгүй хүмүүсээр удирдуулж байгаа Монголын ард түмний эмгэнэл!

Avatar

Зочин 2022-09-01 139.5.216.186

Өөрсдөө сонгосон УИХ-ын гишүүдийг одоо муулаад, гайхаад ч яах билээ. Залуус нь сонгуульдаа идэвхитэй оролцдог болсон тэр цагт л юм байрнаасаа жаал хөдлөх байх. Нөгөө л тэтгэвэрээсээ өөр орлоггүй, арга ядсан хөгшчүүлийн арми л сонгуулын хувь заяаг шийддэг.

Avatar

Зочин 2022-09-01 66.181.184.19

дээр үед олон мэргэжилтэнтэй хороо монголын хувь заяаг шийддэг баййлаа ийм зохион байгуулалттай ажиллаж болох л байх

Avatar

Иргэн 2022-09-01 139.5.218.32

Амьдрал сайжирсангүй албан тушаал бие биендээ зарсан наймаалцсан хэдэн гишүүд хэмээх нөхдийг л харж байна. Барааны үнэ тогтвортой байлгах за хэлэх үг алга даа

Avatar

Иргэн 2022-09-01 66.181.191.178

Улс төрчдийн юу хийж буй нь сонирхол татахаа больсон.

Avatar

007 2022-09-01 202.55.188.84

Saak Tugsuu sain bichsen baina. Bayar hurgie!!!

Avatar

зочин 2022-09-01 66.181.182.35

Энхрий хайрт МАН мандтугай ура ура, 24 онд 100% сонгогдох өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Avatar

Иргэн 2022-09-01 108.162.188.2

Мөнгө хэвлэж өр тавьж их сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх бол сэргэлт биш ухралт болох байх даа.

Avatar

Бат 2022-09-01 202.126.88.129

МАН-ын энэ маазралт сүйрлийн бодлого бол хойд хөршийн пиарчдыг авч сүүлийн хоёр сонгуулийг орос хакерчдын тусламжтай үнэмлэхүй олонх болж аван улс орноо хөгжүүлэх биш сүйрүүлж байна даа. Хүүк Оюукийн ард Жэнко гэдэг нохой, түүний цаана кремлийн түшмэдүүд байна ш дээ. 24онд монголын бүх дэвшилт үзэлтэй хүмүүс нийлж энэ намыг монголын хөрснөөс арчих хэрэгтэй. Тэгэхгүй бол белорусын араас орох болно.

Avatar

Зочин 2022-09-01 192.82.89.69

Луйвар хулгайгаар алдаршиж,олны өмнө нэр нүүрээ барсан ардчилагч гэх хулгайчууд сөрөг хүчиндээ атаархаж,дайрч давшилж,гөрдөж гүжирдэж нэр төрийг нь харлуулах гэж байдгаараа оролдож байна Гэвч ард олон мулгуу биш.Хэн яаж зүтгэж юу хийх гэж оролдож ямар юм бүтээж байгаагаа ялгаж салгана.Одоогийн төр ковидын аюулыг даван туулах,эдийн засаг бизнесээ сэргээх,хил гаалийн асуудлыг шийдэж экспортоо нэмэгдүүлж,улсын хөрөнгийг арвижуулах,бүтээн байгуулалтаа гүйцээх гэж бололцоот бүхнийг хийж байна

Avatar

Зочин 2022-09-01 192.82.89.69

УИХ-ын гишүүд засгийн газрын бүрэлдүүнд орж,тавьсан зорилтоо биелүүлэх,ард олны өмнө амласан амлалтаа хэрэгжүүлэхэд хамтран хүчээ дайчилж зүтгэх гэж байгаа нь зөв.Сөрөг хүчний нөхөд юм л бол хулгай луйвар зүүдэлж, бусдыг өөрсөд шигээ боддогоо болимоор юм. Эрүүл сэтгэж сурмаар байна

Avatar

Зочин 2022-09-01 202.9.46.55

2024 онд сонгууль болох ч юмуу даа. Энэ төр энэ чигээрээ байх ч юмуу. Монгол улс цаашид байх ч юмуу үгүй ч юмуу? Баттай мэдэж байгаагаар бол Энэ 62ын бүлэгийхэн ХКНаас Монгол улсыг хэрхэн удирдах даалгавараа авч байгааг л харж байна.

Avatar

Зочин 2022-09-01 188.162.254.72

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-09-01 122.201.22.86

УИХ ын гишүүн болсон хүн тангараг өргөдөг. Давхар дээл өмсвөл засгийн газартаа тангараг өргөдөг.Ингээд 2 удаа тангараг өргөсөн хүн 2 давхар хариуцлага хүлээнэ гэдгээ ойлгоорой.Ж:нь Ч.Хүрэлбаатрыг хүмүүс дахин хичнээн өр нэмээд тавьчих бол гэж эмээж байна.УИХын дарга( Ч.Хүрэлбаатар маш их өр тавьжээ.Газар нутгаа чөлөөлөх хэмжээнд хүргэжээ гэсэн байх юм )

Avatar

Зочин 2022-09-01 192.82.89.69

Ардчилагч гэх чононуудын шунал сувдаг нь хэтэрч, нийгмийн өмч хөрөнгө гадаадын өндөр хүүтэй зээлээс цадаж ханахгүй цусалж, улс орныг дааж давшгүй их өрөнд унагаж,төрийн данс улайлгаж эдийн засгийг сүйрүүлж,ард иргэдийн амьдралыг хүндрүүлж олны өмнө нэр нүүрээ барсан.Ард олны төлөө юу ч хийх чадваргүй нийгмийн дайсан гэдгээ харуулсан.Итгэлийг нь хөсөрдүүлж,төрийн эрхээс хусагдсан Үүндээ хонзогнож хор шар нь хөдөлж,уур хилэн нь оволзож,сөрөг хүчинд атаархан тэсэрч дэлбэрэх нь холгүй байна

Avatar

Зочин 2022-09-01 66.181.160.74

илжигдоржийн энэ хог сайт ийм хог хов жив бичиж хүн хэрэлдүүлж далд бодлого явуулдаг хог сайтдаа устгавал таарна

Avatar

Хариулт 2022-09-01 122.201.22.86

66.181.160.74 МАНгардуухан нэгэн бололтой .Нэг юм болохоор Элбэгдорж гээд хуцалдаад байх юм.Энэ сайт ардчилсан орны чөлөөт хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл шүү.МАН гээд дуугарангууд тэс эсрэг Элбэгдорж гэж эргүүлэх юм

Avatar

Зочин 2022-09-01 66.181.184.19

долоогуур хол очиж х**

Avatar

Зочин 2022-09-01 202.21.116.5

УИХ-ын гишүүний үндсэн цалин, нэмэгдэл хангамж, элдэв тэтгэлэг хөнгөлөлт, дээр нь Сайдын цалин, зарцуулах хөрөнгийн эрх мэдэл+++++ ИЙМ Л ЗҮЙЛИЙН ТӨЛӨӨ ТЭД УЛАЙРДАГ

Avatar

зочин 2022-09-01 192.82.75.44

Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цөм хучин хүүгийн адил нүдээ аньж чихээ бөглөн ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран, хөөрхий хөөрхий.

Avatar

Иргэн 2022-09-01 64.119.25.194

Чин үнэнийг дурьдахад МАН ард түмнийг туйлттал сордог нь хэвээрээ юм бн. Дэглэм диктатур зөвхөн эрх мэдэлтэн хождог, хөлждөг, баяждаг, хуйвалддаг мөнгөний тоо тэдэнд сонин биш. Түмэн ардыг карт талоноор амьтай байлгадаг гээд тоочоод байвал аймаар дүгнэлт гарна. Ганцхан Дарханы зам гэхэд 7 дахь жилдээ ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй. Хичнээн амь тасрав. Тэгсэн хэрнээ эх орныхоо баялагаар казино мөрийтэй тоглоомыг тэд л тоглоно. Эзэн хүүдийний ам тосож сууна цүнхчид нь бизнес эрхлэгчийг сорн

Avatar

Зочин 2022-09-01 202.126.89.154

2 том нам нь улам самуураад хог болоод дууслаа.2024 онд босоо хөх мэтийн есөн шид нь бүрдсэн хог шаарнууд галзуучууд нэр дэвшинэ.Улс орон солиорох замдаа орлоо.

Avatar

ИРГЭН 2022-09-01 103.26.195.171

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ҮНЭ ХӨНГӨЛЛӨӨ Ч ГЭСЭН 2 ДАХИН ӨССӨН БАЙНА. 9 САРЫН НЭГНЭЭС. хУУЧИН 34 000 ТӨГРӨГӨӨР АВДАГ 3 ЭМИЙН ҮНЭ 68 000 БОЛТЛОО ӨСЧЭЭ. АРАЙ ХЭТЭРЧ БАЙГАА ЮМ БИШҮҮ. ГЭТЭЛ ТЭТГЭВЭРИЙН ХЭМЖЭЭ ХЭВЭЭР БАЙГААД БАЙДАГ. ТӨР ЗАСАГ ЭНЭ ТАЛААР АНХААРЧ ҮЗЭЭЧ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, ТҮҮНИЙ ХАРЪЯА ЭМ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН АГЕНТЛАГ ЯАГААД ИНГЭТЛЭЭ ӨСГӨХ БОЛОВ ОО.
НАСТАЙЧУУД АРХАГ ХУУЧ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСТ МАШ ХҮНДЭЭР ТУСЧ БАЙНА ШҮҮ.

Avatar

Зочин 2022-09-01 64.119.24.154

Uniin usult, inflyatsi delhiin asuudal bolood baina Gehdee uugeer halhavchilj bolohgui l dee

Avatar

Зочин 2022-09-01 202.55.188.91

Бага ангийн хуухдээр их сургуулийн диплом хамгаалуулах гээд горьдоод байхым, таарсан ч ард тумэн бол доо. Улс удирдах телевлегее ч байхгуй, потенциал ч байхгуй, мэргэжилийн экспертууд ч байхгуй, эх орноо гэсэн сэтгэл зурх ч байхгуй, зугээр л цунх барьж бегс долоож хор найруулж гарч ирсэн тархины тураалуудаар удирдуулж байгаагаа одоо хуртэл ойлгодоггуй ээ. Суулийн 30-аад жилийн 24 жилд нь МАН тер бариад одоо улс ямар байдалтай байна? Авилга авдаг, шахаа хийдэг, иргэд хувийн хэвшлийг дээрэмддэг, б

Avatar

Зочин 2022-09-01 202.55.188.91

дээрэмддэг, боломжийг нь хулгайлдаг, халамжаар хахуулддаг, ковидын хуулиар иргэдээ хэлмэгдуулж алдаг, элдэв татвараар хуулиар дарамталдаг, хэзээ ч хариуцлага хулээдэггуй, дандаа бусад руу буруугаа чихдэг, шалтаг хууль дурэм зохиож бух эрх мэдэлд эзэн сууж улсаа тонож дээрэмддэг ийм МАНгас-аас одоо юу горьдхым бэ? Харин ч улсаа дампуурахаас нь емне МАНгас-аас салгаж аврах хэрэгтэй. ЗГ огцорвол МАНгас-ын дараагын ээлж хоолонд орно. Ямар ч ялгаагуй учраас УИХ-ыг л тараах хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2022-09-01 64.119.24.154

Sain ajillahiig l shaardaj bgaigaa ZG hiisen ajil ih bii shuu Hugjliin bank, Boomtuud, tumur zam, zasmal Zam, mah guril benzin Zuv shiidluud gargasan Odoo shudarga yosnii temtslee erchimjuulbel ard tumen demjine

Avatar

ИРГЭН 2022-09-01 192.82.84.74

АМ ДОЛЛАР АРИЛАЖ ӨГЛӨӨ ШҮҮ 24-ОНТОЙ ЗОЛГОЖ БАЙЖ ТОГТВОРЖИХНУУ ЯААХ НЬ ВЭ???

Avatar

Зочин 2022-09-01 202.126.88.222

Карьерлаг нам шүү нээрээ

Avatar

Тогтолцоо 2022-09-01 202.126.88.222

Тогтолцоо нь Гаж Буруу болохоор улсын бүх салбарууд нь Буруу Зохион Байгуулалтаар ажилладаг, ийм байхад 1000 сайн Улс төрч, Дооктор порпийсор, Магийструудтай байгаад ч Монгол улс хөгжихгүй ээ….

Avatar

Зочин 2022-09-01 202.55.188.41

Эд нар албан тушаал хөөцөлдөөд бид нар мах талхандаа алалцаад дуусдаг ховоо шүү дээ.МАН чинь луйварыг жинхэнэ соелтойгоор хийж байна даа.Мэргэжилийн болсон байна шүү.Дахиад л сонгох гээд халамжаа нэхээд сууж буй гуйлагчингуудаа сонголтоо хар за…хохнь….

Avatar

Зочин 2022-09-01 192.82.75.201

Жонхуу Мэлхий 2 зайлж өгөөч

Avatar

Зочин 2022-09-01 202.179.15.130

Ард түмэн бид их л тэвчиж байна шүү

Avatar

Зочин 2022-09-01 202.126.88.236

AN yadaj baihad 1 gishuuntei HUN namaas ch doloon dor surug huchin yumaa.

Avatar

Зочин 2022-09-01 66.181.161.72

90 онд л МАН ыг устгах байсан юм.

Avatar

Оноч 2022-09-01 150.129.143.218

Юу яриад эргүүтээд байгаа юм бэ. эрүүл үү?

Avatar

Зочин 2022-09-01 202.126.88.123

Харин тийм МАНгасуудыг 90 онд тараах байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж