Хотод 47, орон нутагт 48 хүнээс Covid-19 илэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

Хотод 47, орон нутагт 48 хүнээс Covid-19 илэрчээ

Хотод 47, орон нутагт 48 хүнээс Covid-19 илэрчээ

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.

Улсын хэмжээнд 513 хүн хэвтэн эмчлүүлж  байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй.

Сүүлийн 24 цагт 95 тохиолдол батлагдсан байна. Харин 564 хүн эдгэрч, 175 хүн хяналтад оржээ. Нийт батлагдсан тохиолдлын 47 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Архангай аймагт гурав, Дархан-Уулд нэг, Дорноговь аймагт 12, Орхон аймагт дөрөв, Өмнөговьд 22, Сүхбаатарт хоёр, Төв аймагт дөрвөн тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж