"Цэцэрлэгт сугалаагаар хамрагдах ард хоцорч хүртээмжийг нэмлээ"

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

"Цэцэрлэгт сугалаагаар хамрагдах ард хоцорч хүртээмжийг нэмлээ"

"Цэцэрлэгт сугалаагаар хамрагдах ард хоцорч хүртээмжийг нэмлээ"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2022.09.01/ хичээлийн шинэ жилтэй холбогдуулан “Нарны үрс” цэцэрлэг дээр очиж, танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд "сүүлийн 20 жил үргэлжилсэн хүүхэд цэцэрлэгт сугалаагаар хамрагддаг явдал ард хоцорч хамрагдалт, хүртээмжийг нэмэгдүүллээ. Ингэснээр шинэ хичээлийн жилд нийслэлд 100 мянга гаруй багачууд цэцэрлэгт хамрагдаж эхэллээ. Мөн энэ жил анх удаа цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар E-Mongolia хийсэн нь онцлог байлаа" гэдгийг онцлов. 


Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Залуус хавар улстөрийн бус жагсаал хийсэнд хүндэтгэлтэй хандаж, Ерөнхий сайдын хувьд залуустайгаа уулзаж, тухайн өдрөө Засгийн газар хуралдаж, төсвийн тодотголыг өргөн барьсан. Залуусын жагсаалаас гурван том шаардлага өргөн баригдсан. Эхнийх нь сургууль цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой асуудал байсныг бид нааштай, хүртээмжтэй шийдэхийг зорьж байна. Цаашлаад хурдтайгаар цахим реформ хийгдэнэ. Залуустаа хандаж хэлэхэд,  цахим гарын үсэгтэй болоорой. Шулуухан хэлэхэд авлигалтай хийх тэмцэлд иргэн таны оруулж буй хамгийн том хувь нэмэр болно. Яагаад гэвэл тухайн албан тушаалтан хэнийг ч хуурч ажиллаж чадахгүй. Тиймээс хамтран ажиллах хэрэгтэй болов уу.

НЭГ Ч ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ҮЛДЭЭХГҮЙ БАЙХ ЗОРИЛТ ТАВЬСАН

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Бид сугалааны цэцэрлэгийг халахыг зорьж байгаа. Сүүлийн 20 жил сугалаагаар цэцэрлэгийн тогтолцоотой явсныг өргөс авсан юм шиг шууд арилгахад хэцүү. Улаанбаатар хотод 34 мянган хүүхдийг цэцэрлэгээр хангахын тулд бид хувилбарууд санал болгож байна. Цэцэрлэггүй есөн мянган хүүхэд үлдсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Харин энэ сарын 15-нд, аравдугаар сарын 1-нд, 15-нд, арваннэгдүгээр сарын 1-наээс үе шаттайгаар хэрэгжүүлэх нөхцөл байдал үүсч байна. Тендерийн хуулиар цэцэрлэгийн зориулалттай барилга худалдаж авахад цаг хугацаа алдаж байна. Орон сууцны нэг давхар байрыг худалдаж авахад тендер зарлах ёстой байдаг. Тиймээс сонгон шалгаруулалт хийхэд 45 хоног алддаг.  Удахгүй тендер задарснаар ойрын хугацаанд хоёр, гурав дахь шатны хүүхдүүдээ авах боломж бүрэн байна. Нэг зүйлийг баттай хэлэхэд нэг ч хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэхгүй.

Бүртгэлээс шалтгаалаад нэг айлын гурван хүүхэд гурван өөр газар хуваарилагдсан асуудал гарч ирсэн.  Цахим элсэлтээр бүртгэл хийхэд нийслэлийн хэмжээнд 111 мянган хүүхдийг бүртгэсэн. Гол асуудал бол Хан-Уул, Яармагт баригдсан хороолол, Баянзүрх дүүрэгт цэцэрлэггүй баригдсан хороололд асуудал байгаа юм.

Үүнд нэмж түрээсийн цэцэрлэгээр шийдвэрлэх гарцыг хайж байна. Өнөөдөр хувийн хэвшлийг цэцэрлэгийг сонгож ирсэн шалтгаан нь хуучин Баянзүрх дүүрэгт зөвхөн төрийн өмчийн цэцэрлэгт элсэлт авдаг байсан.

Энэ жилээс хувийн хэвшлийн цэцэрлэгтэй гэрээ байгуулснаар, төрөөс  хувьсах зардлыг хоёр дахин үржүүлж, хоолны мөнгийг өгөх гэрээг хийсэн. Ингэснээр хувийн цэцэрлэгүүд 12 мянган хүүхдийн асуудлыг шийдэж чадлаа.

Цаашдаа төр татвар төлөгчдийн мөнгөөр цэцэрлэг барих бус хувийн хэвшилтэйгээ хамтраад цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж