Жүжигчин Леонардо ДиКаприо найз бүсгүйгээсээ салсан тухай мэдээлэл хэдхэн хоногийн өмнө цацагдсан. Тэр америкийн загвар өмсөгч 25 настай Камила Морронетой дөрвөн жил үерхээд салсан. Тэгвэл ДиКаприо украины загвар өмсөгч Мария Береговатай усан онгоцон дээр хамт явж буй зураг цацагджээ.
Мария Берегова 22 настай. Түүний салсан нөхөр нь хурандаа Муаммар Каддафигийн Дотоод хэргийн сайдын ач хүү Абдельхафид аж. Масуд Абдельхафидыг Ливийн дарангуйлагч Кадаффигийн баруун гар гэж нэрлэдэг. Берегова нь Швейцарьт өссөн бөгөөд одоогоор Лондонд амьдардаг.
Берегова долдугаар сард нэг шөнийн 1220 ам.долларын үнэтэй Вилла Бэлрөүз дарвуулт завин дээр тансаг өрөөнд байгаа зургаа нийтэлсэн. Тэгвэл энэ үетэй давхцаад ДиКаприо ч бас тэр завин дээр найзтайгаа хамт явж байжээ. Берегова “Noma Kamali” брэндийн 150 ам.долларын үнэтэй даашинзыг 1100 ам.долларын “Mach&Mach” өсгийттэй хослуулсан. Харин ДиКаприо бэйсболын хар малгайтай, энгийн жинсэн өмд, цамц өмссөн байв.
Мария Берегова инстаграмд ДиКаприог дагадаг ч, ДиКаприо түүнийг дагадаггүй. Мөн түүний нөхрөөсөө салсан эсэх нь баттай биш гэж “Daily mail” онцлов.
Камила Морроне болон ДиКаприо нарын салалтын тухай мэдээ саяхан цацагдсан боловч “The sun” сэтгүүлд мэдээлснээр, энэ зуны эхээр тэдний харилцаа дуусгавар болжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ