Үерийн улмаас халдварт өвчний дэгдэлт гарч болзошгүй байгаа тул Пакистан олон улсын тусламжийг дахин уриалж байна. Пакистаны янз бүрийн бүс нутагт зургадугаар сарын дунд үеэс хойш жилийн дунджаас хамаагүй их хэмжээний хур тунадас орсон юм. Орон нутгийн гамшгийн албаныхны мэдээлснээр одоогийн байдлаар 1191 хүн нас барсан байна.
Үерийн улмаас авто зам, төмөр зам эвдэрсэн байна. Хоол хүнс, эм тариа хомсдолтой хэвээр байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сайд Шерри Рехман Лхагва гаригт ариун цэврийн нөхцөл муудсаны улмаас хумхаа, холер зэрэг халдварт өвчин гарч болзошгүйг анхаарууллаа.
Сайд гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад шумуул илэрсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэхийн сацуу усаар дамждаг өвчинд санаа зовниж байгаагаа илэрхийлэв. Олон хүн өвдөж магадгүй гэж тэрбээр нэмж мэдээлэв. Рехман өөрийн улсад болсон үерийг цаг уурын гамшиг гэж нэрлэжээ.
Эх сурвалж: Newsly
Холбоотой мэдээ