2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Мянга мянган сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш, эцэг эхчүүд, оюутан, сурагч, бяцхан дүү нарын жаргалын дуу цангинасан, мөнгөн хонхны дуу цуурайтсан Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгүүд үүдээ нээж 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ өнөөдөр /2022.09.01/ хийлээ.
Энэ хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуульд 3634 багш, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 3155 багш, 35 сургуульд 66169 сурагч, 114 цэцэрлэгт 29.098 хүүхэд хамрагдаж эрдмийн их өргөөндөө орлоо.
Хичээлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг эзэн богд Чингис хааны эш хөрөг залах, төрийн далбаа мандуулах ёслолын үйл ажиллагаагаар эхлүүллээ.
Үүний дараа дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нийслэлийн ерөнхий боловсролын өнөр цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг эхлүүлж сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш, эцэг эхчүүд, сурагч дүү нартаа хандан мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр “Сонгинохайрхан дүүрэг маань Нийслэлийн хэмжээнд хамгийн том дүүргийн нэг, тийм ч утгаараа боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж байгаагаа дуулгахад таатай байна. 2022-2023 онд дүүргийн хэмжээнд 9 сургуулийг шинээр ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. Энэ цаг мөчид Толгойт бүсийн 4-р хороонд 162-р сургууль шинээр үүд хаалгаа нээн бяцхан сурагчид шавь нараа хүлээн авч байна.
Мөн дүүргийн хэмжээнд 14 цэцэрлэг шинээр баригдаж, таван  цэцэрлэгт өргөтгөл хийж, нэг цэцэрлэгийг буулгаж шинээр барьж байна. Энэ нь боловсролын хүртээмж улам сайжирч хүүхэд бүр сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Харин бид одоо боловсролын чанарт анхаарч Кембрижийн хөтөлбөртэй сургууль, Орос-IV сургууль, Япон, Солонгос Улстай хамтарсан боловсролын хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ингээд хүүхэд бүр инээд хөөрөөр цалгиж, оюуны их далай болсон сургууль, цэцэрлэгтээ хичээл номдоо шамдан суралцаж, тив дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсэн ерөөе” хэмээн онцоллоо.
Мөн хичээлийн шинэ жилийн нээлтэд НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр, ДИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан, НЕБӨЦС-ийн захирал Б.Цойдорж, дүүргийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ч.Энххорол болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж