Хятад руу 7 хоног тутамд нислэг хийхээр харилцан тохиролцжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

Хятад руу 7 хоног тутамд нислэг хийхээр харилцан тохиролцжээ

Хятад руу 7 хоног тутамд нислэг хийхээр харилцан тохиролцжээ
Гадаад харилцааны яамнаас Монгол, Хятадын хоорондын нислэгийг сэргээн нэмэгдүүлж, долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэх асуудлыг Хятадын талтай тохиролцжээ. Энэ хүрээнд хоёр улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон агаарын тээвэрлэгч компаниуд холбогдох зөвшөөрлөө харилцан авах, хуваариа тохиролцох чиглэлээр ажиллаж байна.
Одоогоор нислэг хэзээнээс эхлэх хугацааг товлоогүй байгаа аж.
Хятадын иргэний нисэхийн холбогдох журмын дагуу 2022 оны долдугаар сарын 19-ны СА902 Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр очсон зарим хүнээс Covid-19-ийн халдварын тохиолдол илэрсэн тул нислэгийг хоёр сарын хугацаанд зогсоогоод буй. Тодруулбал, наймдугаар сарын 8-наас дөрвөн удаагийн нислэг буюу аравдугаар сар хүртэлх нислэгийг зогсоох шийдвэр гаргаад байгаа билээ.
ХЯТАД 28 САРЫН ДАРАА АГААРЫН ХИЛЭЭ НЭЭСЭН Ч ХАЛДВАРЫН ЭРСДЭЛ БҮРДСЭН
Цар тахлын улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсанаас хойш 28 сар өнгөрсөн. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж, шийдэлд хүрсэн талаар өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн.
Өнөөдрийн байдлаар шийдвэр албажиж эхэлсэн бөгөөд МИАТ хувьцаат компанийн тухайд сард зөвхөн нэг удаа Гуанжоу руу нислэг хийх тушаал гарсан ч халдвараас шалтгаалж нислэг зогссон юм.
Монголын агаарын тээврийн авиа компаниуд нислэг хийдэг Шанхай, Бээжингээс бусад хот руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх талаар Засгийн газраас танилцуулсан. Ингэснээр МИАТ хувьцаат компани Гуанжоу чиглэлд, "Аэро Монголиа" компани Хөх хотын чиглэлд нисэх болсон юм. Тус компаниуд дээрээс өгсөн чиглэлийн дагуу сард нэг удаа ийнхүү нислэгээ эхлүүлэхэд бэлэн болсон ч Хөх хот чиглэлийн нислэг ийнхүү ирэх аравдугаар сар хүртэл дахин зогсоод байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж