Өхөөрдөм хүүхдүүдийн бичлэг олны хайрыг татав

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

Өхөөрдөм хүүхдүүдийн бичлэг олны хайрыг татав

Өхөөрдөм хүүхдүүдийн бичлэг олны хайрыг татав

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр эцэг, эхчүүд бага насныхнаа цэцэрлэг, сургуульд нь хүргэж тун ч завгүй өнгөрдөг. Зарим нь уйлалдаж, хэсэг нь шинэ, сонин мэдрэмж авч, орчинтойгоо танилцах гээд эхний өдөр ийнхүү өнгөрч буй. Үүнийг ч овжин хүмүүс дүрсжүүлж цахим хуудастаа нийтэлжээ.

Өнөөдөр цахим хуудаст цэцэрлэгт хоёр настнуудаа өгөөд хүлээж суугаа аав, ээж, эмээ, өвөөгөөс эхлээд Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэцэрлэгтээ Чингис хааны эш хөрөг залж буй балчруудын бичлэг олны хайрыг татна.

Үүнээс гадна сургуульд элсэн орсон зургаан настнуудын нулимстай агшин, аав, ээжээсээ салж чадахгүй захирал багш нь аргадан орж буй хүүхэд, сургуулийнхаа нээлтийн үйл ажиллагааны үеэр ая хэмнэлийг мэдрэн бүжиглэх хөвгүүн гээд сургууль бүхэнд хонхны дуу, хүүхдийн инээд хөөр, баярын нулимстай үйл явдал өрнөж байна. Гэгээлэг, цагаан хүүхдийн ертөнц хүн бүхний стрессийг мартуулж, хайр татсан олон бичлэгийг иргэд өөрсдийн цахим хуудастаа хуваалцана. Өнөөдөр бол есдүгээр сарын 1-ний баяр. Хүүхдүүдийн, хүн бүрийн догдлол дүүрэн хүлээдэг өдөр билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж