ЕХ-ны визтэй орос иргэдийн нэвтрэх эрхийг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

ЕХ-ны визтэй орос иргэдийн нэвтрэх эрхийг хязгаарлана

ЕХ-ны визтэй орос иргэдийн нэвтрэх эрхийг хязгаарлана

Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Москватай байгуулсан визний хэлэлцээрийг зогсоохоор тохиролцсон. Энэ  нь Оросын иргэдийг Европын орнуудад  нэвтрэхэд хүндрэл учруулж байна. Украин болон зарим гишүүн орнууд бүхэлдээ хориг тавихыг уриалж байгаа ч Франц, Герман зэрэг бусад орнууд эсэргүүцэв.

Өнгөрсөн хоёрдугаар сард Украин руу түрэмгийлснээс хойш Оросын нэг сая гаруй иргэн Европын холбооны гишүүн орнуудад зорчсон байна. ОХУ-тай хиллэдэг ЕХ-ны зүүн хэсгийн хэд хэдэн орнууд нэмэлт хязгаарлалт хийх төлөвтэй байна.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба визний шийдвэрийг "дутуу авч буй  арга хэмжээ" гэж шүүмжилжээ. 

ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел ярихдаа, ОХУ-аас хилийн боомтоос ирэх бараа материал нэмэгдсэн  нь хэлэлцээрийг зогсоох шаардлагатай болсон гэв. Гэхдээ ОХУ-ын хилтэй заагладаг улс орнууд тус улсын  иргэн, тэр дундаа визтэй иргэний нэвтрэх эрхийг хязгаарлах эрхтэй хэвээр байна. ОХУ-тай хиллэдэг ЕХ-ны таван улс болох Финланд, Эстони, Латви, Литва, Польш улс хамтарсан мэдэгдэлдээ "олон нийтийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд" түр хугацаагаар хориг, хязгаарлалт хийж болно гэж мэдэгджээ.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж