Ерөнхий сайдын ёслолд Хатан хаан оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын ёслолд Хатан хаан оролцохгүй

Ерөнхий сайдын ёслолд Хатан хаан оролцохгүй

Хатан хаан II Элизабет 70 жилийн хаанчлалын түүхэндээ анх удаа Их Британийн шинэ ерөнхий сайдыг Букингемийн ордон биш Балморалд хүлээн авах гэж байна. Өдгөө 96 настай Хатан хаан 1600 км холын аяллаас татгалзаж буй тул Борис Жонсон ба түүний залгамжлагч түүн дээр очно гэдгийг хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Балморал ордон Шотландын Абердинширд байрладаг. Хатан хааны гэр бүл 1852 оноос хойш Балморал ордонд амьдарч буй.

Шинэ ерөнхий сайдыг томилох нь Хатан хааны төрийн тэргүүний ёслолын үндсэн үүргүүдийн нэг юм. Хатан хаан II Элизабет эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад нэг бус удаа чухал арга хэмжээ алгасчээ. Тухайлбал, тавдугаар сард засгийн газрын ирэх оны хууль тогтоох хөтөлбөрийг хунтайж Чарльз, Уильям нар Хатан хааны өмнөөс уншиж танилцуулсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд болсон хэд хэдэн чухал үйл явдлыг Хатан хааны ая туханд нийцүүлсэн аж.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй Борис Жонсон есдүгээр сарын 6-нд Хатан хаан дээр айлчилна. Түүнээс урьтаад Жонсоны залгамжлагч Балморалыг зорих аж.

Засгийн газрыг донсолгож, олон арван сайдыг огцроход хүргэсэн дуулианы дараа Жонсон намын даргын суудлаа өгөхөөс өөр сонголтгүй болсон. Өдгөө Гадаад хэргийн сайд Лиз Трасс, канцлер асан Риши Сунак хоёр 15 дахь ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөж байна. Эцсийн дүн ирэх Даваа гаригт гарна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж