АНУ-аас Украинд илгээсэн "VAMPIRE" зэвсэг

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

АНУ-аас Украинд илгээсэн "VAMPIRE" зэвсэг

АНУ-аас Украинд илгээсэн "VAMPIRE" зэвсэг

АНУ-аас Украинд гурван тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарласан. Энэхүү тусламжийн багцад 245 мянган ширхэг их бууны сум, лазерын удирдлагатай пуужингийн систем багтжээ. Мөн нисгэгчгүй нисэх онгоц эсэргүүцэгч “VAMPIRE” систем багтсан байна.

"VAMPIRE" гэж нэрлэсний учир нь "Vehicle-Agnostic Modular Palletized ISR Rocket Equipment" гэсэн үгийн товчлол юм. Уг систем нь ачааны машин болон бусад тээврийн хэрэгслийг зөөврийн пуужин харвагч болгож өөрчилдөг. Ингэж тээврийн хэрэгслийг өөрчлөх нь бусад төрлийн зэвсгийн тусламжаас хавьгүй хурдан нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Түүний давуу тал нь хавтгай тавцантай бүх зүйл дээр байрлуулж болно. Тээврийн хэрэгсэл дээр бэхлэхэд хоёр цаг л зарцуулагдах бөгөөд нэг хүн дангаараа түрээд явах боломжтой.

Тусламжийн хүрээнд зарласан зэвсэг техник нь Украины хэрэгцээг нэг буюу түүнээс дээш жил, цаашлаад дайны дараа ч хангах зорилготой. АНУ 2021 оны нэгдүгээр сараас хойш Украинд 13.5 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлсэн.

Эх сурвалж: YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж