“Цэрэг, иргэний хамгаалалтын хичээлийг хөтөлбөрт оруулна” | News.MN

“Цэрэг, иргэний хамгаалалтын хичээлийг хөтөлбөрт оруулна”

“Цэрэг, иргэний хамгаалалтын хичээлийг хөтөлбөрт оруулна”

“Цэрэг, иргэний хамгаалалтын хичээлийг хөтөлбөрт оруулна”

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.09.01/ Монгол Улсын ууган сургуулиудын нэг болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар багш, сурагчид, эцэг эхчүүдэд хандаж Ардын засагтай эн чацуу улсын анхны сургуулиудын нэг болох 3 дугаар сургуулийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна хэмээгээд УИХ Боловсролын багц хуулиудыг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд гурван санаачилга дэвшүүлж, та бүхнээр хэлэлцүүлэн саналыг нь авахаар өнөөдрийн нээлтэд оролцож байгаагаа онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Нэгдүгээрт цэрэг, иргэний хамгаалалтын хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулахаар хэлэлцэж байна. Үүнд багш, эцэг, эхчүүд, сурагч та бүхэн саналаа өгвөл сайн байна.

Хоёрдугаарт, бид Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран өнөөдрөөс эхлэн “Өсвөрийн парламент” уралдааныг зарлаж байна. Та бүхэн мөн энэ уралдаанд идэвхтэй оролцохыг хүсье. УИХ-аас ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг түшиглэн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Энэ төслийн гол зорилго нь хүүхэд багачуудад хүний эрхийн мэдлэг, ардчиллын болон Үндсэн хуулийн боловсрол олгоход чиглэгдэнэ. Залуус багачуудад багаар ажиллах, манлайлах ур чадвар суулгаж, иргэний нийгэм, иргэний боловсролыг төлөвшүүлэхэд төслийн гол зорилго оршиж байгаа.

Гуравдугаарт, Технологийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед УИХ-аас “D-PARLIAMENT” төслийг хэрэгжүүлж байна. Та бүхэн гар утаснаасаа УИХ-ын бүх үйл ажиллаатай танилцах боломжтой. Хэлэлцэж буй хууль тогтоомжийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлж болно. Төрийн үйл ажиллагаанд шууд оролцож болно гэсэн үг юм. Боловсролын багц хуулиуд хэлэлцэж байгаа энэ үед хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байхыг уриалж байна гэлээ.

Нээлтийн үйл ажиллагааны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хичээлийн байртай танилцаж, төгсөх 12 дугаар ангийн сурагчидтай уулзлаа. Энэ үеэрээ Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа боловсролын багц хуулиуд болон цаашид ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт тусгахаар хэлэлцэж байгаа зарим хичээлүүдийн талаар товч мэдээлэл өглөө.

Улсын ууган нийслэлийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд энэ хичээлийн жилд 2900 гаруй хүүхэд суралцаж байгаа аж. Энэ жил шинээр нэгдүгээр ангийн таван бүлэгт 240 хүүхэд элсэн орсон байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-01 46.147.101.102

71188225 ~ Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~~~~~~ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-01 46.147.101.102

08988349 !!!! Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~~~~ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-09-01 202.126.90.158

Энэ сахалтай солиот нэг л бишээ

Avatar

Зочин 2022-09-01 202.55.188.91

"Цэрэг, иргэний хамгаалалт" гэнэ үү? Ийм тэнэг амьдралд түй ч хэрэггүй хичээлээр яахав дээ. Тэрний оронд "Гэр бүл төлөвлөлт, санхүү", "Биеээ авч явах соёл", "Эх орноо хайрлах соёл" ч гэдэг юмуу ийм төрлийн хичээл оруулбал хүүхдийн мөнгөний одонгын төлөө хирээ мэдэхгүй зулзагалаж хүүхдийг эрх ашгыг хохироодог массууд, биеээ аятайхан аваад явж чадахгүй ухамсаргүй оркууд, эх орноо худалддаг б**с долоогчид багасахад нэмэртэй байлгүй. Даанч эд нар өөрсдөө тийм учраас ингэж сэтгэхгүй л дээ.

Avatar

Зочин 2022-09-01 14.202.140.54

Занданшатар юу яриад байна. Сурагчдын үздэг хичээлийг багасгах хэрэгтэй хэтэрхий олон хичээл орж бна

Avatar

тэрэнд орвол багш нарынхаа сэтгэцэд анхаар 2022-09-01 202.9.46.141

за болиё оо, хэрэгтэй хэрэггүй юм шахаад хүүхдийн ачаалал нэмэхээ боль, дунд ангид хүүхэд 20 гаран хичээлд нухлагдаж байна.
за болиё оо, хэрэгтэй хэрэггүй юм шахаад хүүхдийн ачаалал нэмэхээ боль, дунд ангид хүүхэд 20 гаран хичээлд нухлагдаж байна.
за болиё оо, хэрэгтэй хэрэггүй юм шахаад хүүхдийн ачаалал нэмэхээ боль, дунд ангид хүүхэд 20 гаран хичээлд нухлагдаж байна.
за болиё оо, хэрэгтэй хэрэггүй юм шахаад хүүхдийн ачаалал нэмэхээ боль, дунд ангид хүүхэд 20 гаран хичээлд нухлагдаж байн

Avatar

Зочин 2022-09-01 165.225.96.105

Олон нийтийн газар биеэ яаж авч явах бас заамаар юм.

Avatar

Ulzii 2022-09-01 192.82.68.236

МАНын хүсээд бгаа Хятад,Хойд солонгос болоход ойртож л бна. Харин Дарга та нарыгаа хараад худлаа уйлж чадахгүй хэсэгтээ хэцүү байх нь дээ. Одоо тэгээд Сэлэмсүхээрээ Цэргийн эрдэм заалга даа наад зурагтаараа Эргүүнүүд далд ороосой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж