2022 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр улсын төсвийн зарлага 1,286.5 тэрбум, орон нутгийн төсвийн зарлага 976.4 тэрбум, нийгмийн даатгалын сангийн зарлага 36.6 тэрбум, Ирээдүйн өв сангийн зарлага 1.6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулагдсан байна. Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 102.7 тэрбум төгрөгөөр илүү зарцуулагджээ.
Өмнөх оны мөн үеэс нийгмийн даатгалын сангийн зарлага 435.5 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 539.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зарцуулагдсан бол улсын төсвийн зарлага 993.9 тэрбум, орон нутгийн төсвийн зарлага 312.6 тэрбум төгрөгөөр бага зарцуулагдсан байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн өнгөрсөн оны мөн үеэс 11.9 хувь буюу 1,007.3 тэрбум төгрөгөөр өсөхөд эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 44.0 тэрбум төгрөгөөр буурсан ч урсгал зардал 607.5 тэрбум, хөрөнгийн зардал 443.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.5 хувь буюу 2.4 тэрбум төгрөгөөр өссөн бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 18.1 хувь буюу 100.5 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулалттай гарсан байна.
Холбоотой мэдээ