Ёс зүйгүй үйлдэл гаргасан ДЭМБ-ын даргыг ажлаас нь чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

Ёс зүйгүй үйлдэл гаргасан ДЭМБ-ын даргыг ажлаас нь чөлөөлжээ

Ёс зүйгүй үйлдэл гаргасан ДЭМБ-ын даргыг ажлаас нь чөлөөлжээ

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн тэргүүн Такэши Касайг тодорхойгүй хугацаагаар албан тушаалаас нь огцруулжээ. Учир нь түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, хүчирхийлэл үйлдсэн, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж 30 гаруй ажилтан гомдол гаргасан байна. Гүйцэтгэх зөвлөлд илгээсэн захидалд дурдсанаар, Касай өөртэй нь холбоотой аливаа ноцтой баримт бичгийг устгахыг ахлах менежерүүдээс шаардсан гэжээ. Түүнчлэн мэдээллийн технологийн ажилтнуудад бүх ажилтны цахим шууданг хянах заавар өгсөн байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюсус өнгөрсөн Баасан гаригт Касайг амралттай байгаа гэж бүсийн ажилтнуудад нь мэдэгдсэн. Түүнийг түр орлохоор ерөнхий захирлын орлогч Жужанна Жакаб Номхон далайн баруун бүсийн төв байранд хүрэлцэн ирнэ гэжээ. Гэтэл нэрээ нууцалсан ДЭМБ-ын хоёр ахлах албан тушаалтан хэлэхдээ Касайг ажлаас нь чөлөөлсөн гэжээ. Мөрдөн шалгалтын явцад түүний ёс зүйн зөрчлийг зарим гомдлыг нотолсон байна. ДЭМБ Бүс нутгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн анхны тохиолдол энэ юм.

Такэши Касай одоогоор тайлбар хийгээгүй байгаа ч өмнө нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэллэг ашигласан гэдгээ үгүйсгэж байсан. Тэрбээр ДЭМБ-д ажиллахаасаа өмнө Японд 15 жил эмчээр ажилласан.

Ажилтнуудын илгээсэн баримтууд болон бичлэгүүдээс харахад Касай ажилтнууддаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэлж байжээ. Мөн Номхон далайн зарим оронд соёл, арьс өнгө, нийгэм эдийн засгийн байдлаас нь болоод Covid-19 тархаж байгаа гэж буруутгасан байв.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж