Төрийн өндөрлөгүүд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой сурагчдад мэндчилгээ дэвшүүллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдөр хүүхэд багачууд, оюутан залуусын хүсэн хүлээдэг есдүгээр сарын 1-ний өдөр. Хичээлийн шинэ жил эхэллээ. Алдрай бяцхан үрс, сэргэлэн цовоо залуус, эрдмийн их өргөөний эзэд багш нартаа, ээж аавууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, эрдмийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт гаргахыг хүсье” гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэмтэн мэргэн багш нартаа, эрдмийн их аянд шамдаж буй оюутан, сурагч, багачууддаа 2022-2023 оны шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэж сурлага, хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсье” хэмээн цахим хуудастаа бичжээ.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 78 мянган сурагч элсч, нийт 750 мянга гаруй хүүхэд сургуульдаа явж байна.
Холбоотой мэдээ