2010 оны хамгийн дур булаам эрэгтэйг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

2010 оны хамгийн дур булаам эрэгтэйг нэрлэв

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Deana Newcomb

Дэлхийн хамгийн нэртэй хэвлэлийн нэг «Glamour» хамгийн дур булаам 50 эрэгтэйн жагсаалтыг шинэчлэн гаргав. Жагсаалтыг  “Холливудын гол вампир” тэргүүлжээ.

Роберт Паттинсоны (Robert Pattinson) тухай энд яригдаж байгаа нь  мэдээж хэрэг. Тэрээр залуухнаараа дэлхийн оддын нэг болж чадсанаас гадна өнөө цагийн сексийн бэлгэдэл болж байна.

Хоёрдугаар байранд нь Тейлор Лотнер (Taylor Lautner) шалгарсан ба Паттинсон шиг «Twilight» гэх вампирын сагагаар алдаршжээ. «The Vampire Diaries» гэх бас нэг вампирын киноны  дүрийг бүтээгч Иэн Сомерхолдер (Ian Somerhalder) гуравдугаар байранд бичигджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж