Цар тахлаас шалтгаалж хоёр жил завсарлаад байсан танхимын сургалт 100 хувь дүүргэлттэй эхэллээ. Хонхны жингэнээ, хүүхдийн дуу цангинаж, эрдмийн их өргөө олны хөлд дарагдах танил мэдрэмж энэ өглөө угтлаа. 2022-2023 оны хичээлийн жилд 78 мянга 345 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж буй. Ингэснээр улсын хэмжээнд 750 гаруй мянган сурагч танхимын сургалтаар боловсрол эзэмших статистик гарчээ.