Хүүхдээ харьяаллын дагуу бүртгүүлээгүй бол эцэг эхийн буруу

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

Хүүхдээ харьяаллын дагуу бүртгүүлээгүй бол эцэг эхийн буруу

Хүүхдээ харьяаллын дагуу бүртгүүлээгүй бол эцэг эхийн буруу

Хичээл сургууль эхэлж, цэцэрлэг сургуулийн бүртгэлийн асуудал гарч эхлэв. Жишээлбэл, цэцэрлэгийн насны хүүхдийг харьяаллын дагуу цэцэрлэгт хуваарилсан гэж мессеж ирсэн ч очихоор нэр нь бүртгэлгүй байгаа аж. Мөн "И-Монголиа" системд бүртгэлгүйгээс хүүхдээ сургуульд сургах боломжгүй байна гэдгийг эцэг эхчүүд хэлж байна. Энэ асуудлаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

"И-Монгол" академийн захирал Л.Энхбат:

-"И-Монголиа" систем нь эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүргүүлэх эсэх хүсэлтийг нь дамжуулж өгсөн гэсэн үг. Тухайн иргэний бүртгэлийг үндэслэж хүүхдийг бүртгэх, бүртгэхгүй нь БШУЯ-ны Боловсролын ерөнхий газар зохион байгуулна. Энэ асуудалд бид тодорхой хариулт өгөх боломжгүй гэв.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

-Хувь хүний хариуцлагын асуудал. Хүүхдээ хамран сургах тойрогтоо бүртгүүлэх систем гаргаж өгөхөөр хаягаа шилжүүлэхгүй, бүртгэлдээ орж чадахгүй байгаа нь эцэг эхчүүдийн хариуцлагын асуудал. Энэ асуудлыг ардын хүүхэд сургуульд сурах эрхгүй гэдэг өнцгөөс харж болохгүй.

Малчин өрхийн хүүхэд болон хүндэтгэх шалтгаантай хүүхдүүд долоон настайдаа ерөнхий боловсролын сургуульд элсч болно шүү дээ. Нээлттэй дүрэм журам нь бий. Энэ удаад бид хаягаараа, харьяаллаараа хүүхдүүдээ сургая гээд "И-Монголиа" системийг улсын бүртгэлийн системтэй холбохоор хаана ч хамаагүй хүүхдээ сургана гээд асуудал үүсч байна.

Есдүгээр сарын 1-ний өдөр нэгдүгээр ангийн хүүхдүүдийн бүртгэл баталгаажиж гарахад нэгдсэн тоон мэдээлэл гарна. Урьдчилсан байдлаар 70 хувьтай л баталгаажуулсан байгаа. Нэгдүгээр ангийн сурагчдын хувьд урьдчилаад сургуулийг нь хуваарилсан. "Таны гэрийн хаяг дээр ийм сургууль байна. Энд хүүхэд тань сурна" гээд. Тэрийг эцэг эх нь баталгаажуулж байгаа.

Харин цэцэрлэгийн хувьд бүх хүүхдүүдийг харьяаллын дагуу хуваарилсан. Зарим нэг хороодод өндөр ачаалалтай байгаа учраас аравдугаар сарын 1-н хүртэл тэнцвэржүүлж, салбар бүлэг байгуулах ажлыг хийнэ.

Тухайн хүүхдийг харьяаллын цэцэрлэгт хуваарилсан гэж мессеж ирсэн ч цэцэрлэг дээр нь очихоор нэр нь байхгүй гэдэг 11 гомдол одоогоор ирээд байна. Нийт 110 мянган хүүхдүүд дотор цөөн тооны ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй. Дор бүрнээ шуурхай залруулж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж