Зөвлөлтийн сүүлчийн удирдагч Михаил Горбачёв нь Мягмар гаригт өвчний улмаас 91 насандаа таалал төгссөн. Түүнийг тэнгэрт дэвшсэнд барууны удирдагчид гүнээ эмгэнэл илэрхийлж, хүндэтгэсэн бол оросууд сөрөг хандлагатай байв.
Горбачёвтой салах ёслолыг ирэх Бямба гаригт зохион байгуулна. Тэр болтол түүний шарилыг ОХУ-ын Большой театр болон Төрийн Думын дунд орших "Дом Союзов" гэх барилгад хадгалах аж. Гэхдээ түүнтэй салах ёслолыг төрийн хэмжээнд зохион байгуулах эсэхийг зарлаагүй.
Зөвлөлтийн их удирдагчид болох Владимир Ленин, Иосиф Сталин, Леонид Брежнев, Юрий Андропов, Константин Черненко удирдагчдын шарилыг Кремлийн гаднах оршуулгын газарт нутаглуулсан.
Харин Горбачёвын шарилыг Новодевичий хийдэд Борис Елцин, Никита Хрущёв нарын хажууд оршуулах гэнэ. Никита Хрущёв нь Сталины тахин шүтэх зан чанарыг шүүмжилдэг байсан.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ