НҮБ-ын Цөмийн асуудал эрхэлсэн байгууллагын баг өчигдөр Украины Запорожье хотод хүрэлцэн ирлээ. Тэд Оросын эзэмшилд байсан цөмийн станцыг шалгах үйл ажиллагааг эхлүүлэв.
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси тус багийн айлчлалын ач холбогдлыг онцолж, "цөмийн ослоос урьдчилан сэргийлэх, Европын хамгийн том атомын цахилгаан станцыг хамгаалах зорилготой" гэж тодорхойлсон байна.
Тус багийнхан Запорожьед хэд хоног байрлаж, станцад ажилладаг Украины инженерүүдээс ярилцлага авахаар төлөвлөж байна. Энэхүү шалгалт нь ОУАЭА-ийн байлдааны бүсэд хийсэн анхны судалгаа юм. Цөмийн станцын эргэн тойронд их хэмжээний буудалцаан нь цөмийн гамшгийн аюул үүсгэхээс болгоомжилж байна. Украин, Орос хоёр бие биенээ халдлага үйлдсэн гэж буруутгаж байгаа.
Эх сурвалж: NHKJAPAN