"Хойд урсгал"-аар дамжих байгалийн хий бүрэн зогсов

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

"Хойд урсгал"-аар дамжих байгалийн хий бүрэн зогсов

"Хойд урсгал"-аар дамжих байгалийн хий бүрэн зогсов

Газпром компани "Хойд урсгал"-аар дамжих байгалийн хий нийлүүлэлтээ  бүрэн зогсоов. Портовая компрессорын станцад үлдсэн цорын ганц хийн шахуургад засварын ажил өнөөдрөөс эхэлж байна гэж Газпром мэдэгдлээ. 

"Хойд  урсгалаар дамжуулан нийлүүлэх хийг бүрэн зогсоосон. Өнөөдөр /2022.08.31/ хийн шахуургын хэсэгт урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажил эхэлж байна" гэж мэдэгдэлд дурджээ.

Германы Грейфсвальд дахь хүлээн авах цэгийн хийн  урсгал Лхагва гаригийн 04:00 цагаас хойш бүрэн зогссон байна.  "Хойд урсгал"- ын оператор "Nord Stream AG" хийн шахуурга тэг болж буурсан болохыг баталж байна.

Өмнө нь "Газпром" компани "Хойд урсгал"-аар  хий дамжуулахыг Москвагийн цагаар наймдугаар сарын 31-ний 04:00 цагаас Москвагийн цагаар есдүгээр сарын 3-ны 04:00 цаг хүртэл зогсооно гэж мэдээлж байсан юм. 

Эх сурвалж: tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж