ХОНЬ
Энэ сард ажил амьдралаа цэгцэлж ав. Амьдарлын зорилгоо шинээр эргэцүүлэн бодоорой. Таны хайртай хүмүүс танд маш их анхаарал халамж үзүүлнэ. Ажил дээр илүү их хүчин чармайлт, хичээл зүтгэл шаардагдана. Өөрт байгаа бүхнээ зориулах шаардлага гарах нь. Хайр дурлалын хувьд хамтрагчтайгаа илэн далангүй, шударга байхыг зөвлөж байна. Харилцан ойлголцож чадахгүй асуудалд хүйтэн хөндий, хатуу ширүүн хандахаас зайлсхий. Өнгөрсөн алдаанд бие биеэ буруутгах нь байдлыг хурцатгана. Ярихаасаа өмнө сайн бод. Сарын сүүлээр таны амьдралд шинэ хүмүүс, шинэ эрч хүч орж ирнэ. Гэр бүлийнхнийхээ зөвлөгөөг дагавал амжилтад хүрэх магадлал өндөр байна. Санхүүгийн хувьд бага зэрэг хүндрэлтэй байж магадгүй.
ҮХЭР
Энэ сард шийдэмгий байдал, өөртөө итгэх итгэлээ хөгжүүлснээр зорилгодоо хүрч чадна. Хайр дурлалын амьдралд зарим нэг хүндрэлтэй асуудал гарч ирж магадгүй. Хосууд тохиромжгүй сэдвийн талаар сав л хийвэл яриа үүсгэчихээд байж мэдэх юм. Хамтдаа чанартай цаг өнгөрөөж, бэрхшээлийг эв найртайгаар шийдэхийг зөвлөж байна. Санхүүгийн хувьд ашигтай сар байна. Ашиг орлого ямар ч байсан хамаагүй энэ сард мөнгөнөөс болж санаа зовохгүй бололтой. Оюутнууд цаг алдахгүй хичээлдээ анхаарлаа хандуулж эхлээрэй. Эцэг эхийнхээ эрүүл мэндэд анхаар. Тэдэнд өөрийн шийдвэрийг тулгаад хэрэггүй. Гэр бүлийн бизнес эрхэлдэг хүмүүс ашиг орлого сайтай байна.
ИХЭР
Энэ сард ажлын хамт олноосоо сайхан санал хүлээж авна. Зарим ажилтантайгаа асуудал үүсгэхийг хүсэхгүй байгаа бол албан тушаалын улс төрөөс хол байгаарай. Хамтран ажиллагсаддаа бүх мэдээллээ задруулахаас болгоомжил. Оффисын түрээсийн зардал гэх мэт ажлын байртай холбоотой санхүүгийн асуудал үүсч магадгүй. Энэ сард үсээ засуулж, дэлгүүр хэсч өөрийгөө хүссэнээрээ хайрлаарай. Йога, бясалгал хийж, аливаа өөрчлөлтийг эерэгээр хүлээж аваарай. Ингэснээр энэ сарыг стрессгүй өнгөрөөж чадна. Ах дүүс, хөршүүдтэйгээ харилцаагаа сайжруулахад тохиромжтой сар. Эрүүл мэнддээ мөн анхаараарай. Ялангуяа ходоодны эрүүл мэндээ анхаар. Энэ сард гэр орондоо аль болох их цаг зарцуул. Удаан хүлээгдэж байсан засварын ажлаа ч амжуулаад аваарай.
МЭЛХИЙ
Энэ сард аливаа асуудалд тэвчээргүй хандахаас зайлсхий. Тэвчээргүй байснаар таны хүчин чармайлт үгүйсгэгдэж, бусдад буруу ойлголт төрүүлж магадгүй. Чихрийн шижин юм уу бусад эрүүл мэндийн асуудал байгаа бол эмчээс зөвлөгөө аваарай. Энэ сард зорилгоо биелүүлж, чухал ажлуудаа дуусгана. Өрсөлдөөнт шалгалтад бэлдэж буй хүмүүс нэмэлт сургалтад хамрагдах хэрэгтэй. Өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчилж, шинэ зүйл туршиж үзэх нь сэтгэлийн хямралаас ангижрах арга. Заримдаа та бусадтай хэт зөөлөн харьцаж, үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрөх гэж хичээдэг байж магадгүй. Энэ занг тань зарим хүн буруугаар ашиглахыг завддаг. Бусдыг хүлээн зөвшөөрлөө гээд өөрт тань хүндэтгэлгүй хандах эрх байхгүй гэдгийг тэдэнд ойлгуулаарай.
АРСЛАН
Бусадтай хурцадмал харилцаатай байж, тусгаарлагдсан мэт мэдрэмжтэй байвал үүнийг шийдвэрлэхийн тулд танаас хүчин чармайлт гарах хэрэгтэй болох нь. Хэн нэгэнтэй муудалцахын оронд үр дүнтэй яриа өрнүүлэхийг хичээ. Зөв зүйлд хөрөнгө оруулж чадвал санхүүгийн байдал сайжирна. Энэ сард эргэн тойрныхоо хүмүүсээс суралцахад анхаарлаа хандуул. Шинэ зүйл сурахад төвлөрснөөр зорилгодоо төлөвлөж байснаасаа эрт хүрч чадна. Бизнес аяллын үр дүнд таны карьер мэдэгдэхүйц ахиж магадгүй. Хувь хувьсгалын аль ч амьдралд тань асар их өсөлтийг үзүүлэх сайхан боломжийг бүү алдаарай. Хайртай хүндээ цаг гарга. Ууртай байхдаа үг үйлдлээ хяна. Спортоор хичээллэвэл ухаан бодлоо цэгцэлхэд тустай.
ОХИН
Ажил ихтэй хүндхэн байсан ч тайван байдлаа бүү алдаарай. Ил ба далд бүхий л дайснаасаа болгоомжил. Хэрвээ та бизнес эрхэлдэг бол шинэ үйлчлүүлэгч гэхээсээ илүү одоо байгаадаа анхаарал хандуул. Санхүүгийн шийдвэр гаргахдаа няхуур бай. Энэ сард ерөнхийдөө мөнгө зээлэх, зээлдүүлэхээс татгалз. Ажил амьдрал тань энэ сард харьцангуй тэнцвэртэй байх нь. Удирдлагатайгаа харьцахдаа өөртөө итгэлтэй бай. Хэрүүл маргаанаас зайлсхий. Гэр бүлийнхээ гишүүн бүртэй утга учиртай, зөв харьцаарай. Таны амьдралд орж ирсэн шинэ танилууд дажгүй сайн хүмүүс байна. Томоохон өөрчлөлт хийх шаардлагатай бол сарын сүүлээр шинэ төлөвлөгөөгөө боловсруулаарай.
ЖИНЛҮҮР
Энэ сард нойр хоолоо зөв зохицуулахыг хичээ. Өдөр бүр йога хийснээр хангалттай нойр авч, оюун санаагаа амар амгалан байлгаж чадна. Аяллаар явбал хоол хүнсээ зөв тохируулаарай. Хайртай дотны хүмүүстэйгээ харилцаагаа эрүүл байлгахыг хүсвэл өөрийнхөө зан аашыг анхаарахыг зөвлөж байна. Ухаалаг шийдвэрийнхээ үр шимийг хүртэж, сарын сүүлээр их хэмжээний орлого олж магадгүй. Ажил дээрээ анхаарал сарниулах зүйлсээс хол бай. Үүрэг хариуцлага тань хэтийдсэн санагдаад байвал даргатайгаа ярилцаад үзэхэд илүүдэхгүй. Хамаатан садан хоорондын зөрчлөөс болж хэрүүл маргаанд татагдан орж магадгүй. Бодлоо цэгцэлж, аливаад хугарч нугарахгүй догь нэгэн байгаарай.
ХИЛЭНЦ
Хайр дурлалын амьдрал азтай одтой байна. Гэхдээ сарын дундуур санаа зовоосон зарим үйл явдал тохиолдоно. Сандрах хэрэггүй, аажимдаа бүх зүйлийн учир олдоно. Орлогоо нэмэгдүүлмээр байвал одооноос шинэ санаа гаргах талаар бодож үзээрэй. Санхүүгийн төсөв, төлөвлөгөөгөө дахин нягталж, зарим нэг өөрчлөлт оруулна. Сарын эхээр томоохон худалдан авалт хийхдээ няхуур хандаарай. Өөрийн багаа бүрдүүлж, шинэ бизнес эхлүүлбэл одоо л тохиромжтой цаг. Бизнес эрхлэгчид компанийнхаа ирээдүйд хөрөнгө оруулбал алсдаа ашигтай. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцаж магадгүй. Ерөнхийдөө амралт, зугаа цэнгэл ихтэй зугаатай сар хилэнцийн ордныхныг хүлээж байна. Цөөнгүй олон нийтийн арга хэмжээнд оролцох төлөвтэй байна.
НУМ
Шаргуу хөдөлмөрлөж чадсан хүмүүс хүссэн өндөрлөгтөө хүрч чадна. Ганц бие бол таалагдсан хүндээ болзооны санал тавиад үзэхэд буруудахгүй. Энэ сар ерөнхийдөө романтик өнгөрөх төлөвтэй байна. Мөнгөндөө хэт таталдаад хэрэггүй, хамт олонтойгоо зугаацахад мөнгө зарцуулахад гэмгүй. Удаан уулзаагүй найзтайгаа уулз, шинэ хүнтэй танилц. Өчүүхэн төдий өөрчлөлт гарахад л амьдрал цоо шинээр эхэлсэн мэт сонирхолтой байх болно. Санхүүгийн байдал сайжирна. Шинэ бизнес хөөцөлдөхөд тохиромжтой сар. Ажилдаа сэтгэл ханамжгүй байдаг бол мэргэжлээ, хамт ажиллагсадаа дахин эргэцүүлэн бодоод үзээрэй. Сарын дундуур зарим зүйл амьдралаас тань алга болж, зарим зүйл шинээр нэмэгдэнэ. Шинэ эхлэлүүд энүүхэнд байна, биеэ бэлдээрэй.
МАТАР
Энэ сард санхүүгийн байдал сайжирч, амжилт ч ойрхон байна. Заримдаа танд хэцүү санагдсан ч зорилгоо ухамсарлаж, маргааш бүх зүйл өөрчлөгдөж магадгүй гэдгийг санаарай. Ажил дээр бага сага бэрхшээл гарна. Шинэ бизнес эхлүүлэх гэж яараад хэрэггүй. Яаран хэт итгэлтэй дүгнэлт гаргахгүй байхыг зөвлөж байна. Ажил ихтэй байснаас болж бүх зүйлийн хугацаа давхцаж, зарим зүйлийг хугацаандаа биелүүлж чадахгүй байж магадгүй. Та мөнгө хуримтлуулах дуртай хүн юм. Гэхдээ энэ удаад өөртөө буулт хийж, өөртөө эсвэл хайртай хүндээ сайхан бэлэг худалдаж аваарай. Уурласан үедээ хүмүүстэй харьцахаас зайлсхий. Ямар ч үед хүндэтгэлийн зураасыг бүү дав. Сарын эхэнд карьер тань уналттай байгаа мэт санагдсан ч сарын сүүлээр бүх зүйл утга учиртай болно. Ирээдүйн том зорилгоо шинээр тодорхойл.
ХУМХ
Шинэ гэрээ хэлэлцээ хийхдээ болгоомжтой байхыг зөвлөж байна. Үр дүн нь гайхалтай, аль эсвэл тааламжгүй ч байж магадгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө тайван суугаад юу хийж буйгаа тунгаан бод. Ажил, амьдралын тэнцвэрээ хадгалахгүй бол гэр бүлийн асуудал хүндэрч магадгүй. Ажил дээрээ гаргасан санамсаргүй алдаа санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй тул анхаарлаа сайн төвлөрүүлж ажилла. Энэ сард хоол хүнсний хэрэглээгээ хяна, ялангуяа донтуулагч бодисын хэрэглээгээ хязгаарла. Таны хичээл зүтгэлийг ахмадууд үнэлнэ. Чадах чинээгээрээ мөнгөө хэмнэх сар гэдгийг сана. Ойрын саруудад таны амьдрал уйтгартай удаашралтай санагдаж байсан бол энэ сард харьцангуй өөдрөг байх нь. Хайртай хосууд харилцаандаа ахиц дэвшил гаргана.
ЗАГАС
Энэ сард аливааг хөнгөн хүлээж авбал зохилтой. Хэт их бодож, гутранги үзэлтэй байх нь стресс нэмэгдүүлж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс цаашгүй. Гэрлэх санал хүлээж авч магадгүй. Гэхдээ хэт их хүлээлт үүсгээд хэрэггүй. Санхүүгийн байдал сайжирна. Үүнд аав ээжийн тань нөлөө багагүй байна. Хоол хүнсэндээ анхаар, ялангуяа гадуур хооллохоос татгалз. Үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа байшин худалдаж авахад тохиромжтой цаг. Хайртай хүнтэйгээ үл ойлголцож магад. Хэрвээ та үнэхээр хайртай бол аливаа бэрхшээлийг үл харгалзан харилцаагаа сайжруулахыг хичээ, түүнтэйгээ ярилц. Хуучин найз нөхөдтэйгөө харилцаагаа сэргээнэ. Сарын дундуур гэнэтийн сайхан мэдээ сонсож магадгүй.
Холбоотой мэдээ