ЭМГЭНЭЛ | News.MN

Дашийн БАТАА

(1932-2022)

Бидний хайрт ээж, эгч, эмээ, алдарт эх Дашийн Батаа 2022 оны 8 дугаар сарын 27- ны өдөр таалал төгсөж, үр хүүхдүүд бид бүхэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдов.

Дашийн Батаа нь 1932 оны усан бичин жилийн хавар Дорнод аймгийн Давст сум (одоогийн Чойбалсан сум) дахь Минжүүрийн рашаан хэмээх жилийн дөрвөн улиралд газрын хөрснөөс халуун уур савсан байдаг тал хээрийн үзэсгэлэнт нутагт малчин ард Дашийн том охин болж мэндэлсэн. Тухайн цаг үеийн нийгмийн аясаар бага насаа хүнд хэцүү нөхцөлд өнгөрөөсөн боловч 1952 онд бидний аав Г.Цэндтэй өрх гэр үүсгэснээр 41 жил хамт амьдрахдаа 7 хүү, 7 охин төрүүлж өсгөсөн бөгөөд өдгөө хүргэн, бэр, ач, зээ, ачанцар, зээнцэр нийлсэн 115 хүний амь амьдралын эхлэл нь, бас ачлал нь болсон өнөр өтгөн ам бүлийн эрхэм дээд гавьяатан юм.

Аав, ээж хоёр минь Дорнод аймгийн Чойбалсан хот, Гурванзагал сум, Дашбалбар сум, Баян-Уул сумын Эрээн хороо, Хэрлэн сангийн аж ахуй болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот зэрэг аймаг, суманд томилогдон ажиллахдаа улс нийгмээ шинэчлэн бүтээн байгуулах үйл хэрэгт тод томруун хувь нэмрээ оруулсан ажилсаг хөдөлмөрч, үлгэр жишээч гэр бүлийг бүтээсэн билээ.

Бидний ээж Д.Батаа олон хүүхдээ төрүүлж зөв зүйтэй иргэн болгож өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ аймаг орон нутгийн худалдааны болон боловсролын байгууллагад түүртэлгүй ажиллаж байсан нөр их хөдөлмөрийг нь өнөө хэр бахархан дурсаад баршгүй.

Ээжийн минь хөдөлмөр зүтгэлийг үнэлж Төрийн тэргүүний зарлигаар “Алтангадас” одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон, “Социалист хөдөлмөрийн гавшгайч” тэмдгээр хүндэтгэн шагнасан юм. Үр хүүхдүүдээ өв тэгш иргэн болгож өсгөн хүмүүжүүлсэн алдар гавьяаг нь мөнхөлж, улсын шилдэг 9 ээжийн нэгээр шалгаруулан “Монголын элбэрэлт ээж”, “Сайхан буурал ээж”-ээр тус тус өргөмжилж байв.

Есөн аравныг туулж, гурав дахь үеэ үзсэн буянтай буурал ээж минь хорвоогийн үнэнд гүйцэтгэж мөнх бусыг үзүүлсэн ч ертөнцөд оноогдсон амьдралаа нэр төртэй, утга учир дүүрэн өнгөрүүлжээ. Ээж минь өвөг дээдсийн үеэс тахин шүтэж ирсэн Гурванбаян хайрханы бэл, Найнги, Бүргэд овооныхоо энгэрт буян хурайлж анирлав. Бага наснаас ундаалж бойжсон Минжүүрийн тунгалаг рашааныхаа ариун усанд ундарга нэмж мэлмэрэв. Хөл нүцгэн гүйж чийрэгжсэн хялганат талынхаа салхинд бүүвэй болж эгшиглэв.

Ээж Таны минь уншсан маань мэгзэмийн тоогоор, үнэн гэгээн өнгөрүүлсэн өдрүүдийн уртаар, далай ариун сэтгэлийн цараар, үрс биднийг амлуулан тэтгэсэн цагаан сүүний дусал бүхнээр буян хишиг тань буман олонд түгэх болтугай. Таныхаа захиж хэлсэн алтан сургаалыг үр хүүхдүүд бид үргэлж санаж, эрхэмлэн биелүүлж, үеийн үедээ өвлүүлэн үлдээх болно. Ачлал, буяны дээд ээж минь Та эх нутгийнхаа ариун газар шороонд өлгийдүүлж, энхжингийн орноос үрс бидэндээ эргэн төрөөрэй. Таныхаа гэгээн өлмийд сөгдөн мөргөе.

Үр хүүхдүүд, дүү нар, элгэн садан төрөл төрөгсөд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-31 192.82.88.126

Ум ма ни бад мэ хум

Avatar

Зочин 2022-08-31 213.87.133.204

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-31 43.242.243.62

Буянтай хүн бурхан болдог …

Avatar

Зочин 2022-08-31 202.126.88.194

Буянтай болж үхээд байх уу.

Avatar

Уншигч 2022-08-31 66.181.180.23

Ум мани бад мэ хум.

Avatar

Зочин 2022-08-31 111.237.119.73

сайхан насалжээ ум маани бадми хум

Avatar

Иргүн 2022-08-31 202.179.24.124

Үр хүүхдүүдийнх нь адил эмгэнэж байна .Ум сайн амгалан болтугай .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж