Эрх баригчдын томилгооноос “анигдсан” АН-ынхан

Хуучирсан мэдээ: 2022.09.01-нд нийтлэгдсэн

Эрх баригчдын томилгооноос “анигдсан” АН-ынхан

Эрх баригчдын томилгооноос “анигдсан” АН-ынхан

УИХ-ын ээлжит бус чуулганаар МАН-ынхан Үндсэн хуульд түүхэнд байгаагүй “реформын” шинжтэй өөрчлөлт оруулав. Ингэхдээ, 2019 онд гарсан Цэцийн шийдвэрийг хүчингүй болгож, “давхар дээл”-тэй сайд нарыг тоог нэмж, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрх мэдэл очив. Харамсалтай нь АН-ынхан "бялуу хуваалт"аас ядаж нэг сайдын суудалтай хоцрох болов уу гэж битүүхэндтээ горьдож суусан ч “аниуллаа”.

Нөгөө талд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хэлэлцэх зуур О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар батламжилж, АН-ынхны "галыг" улам өрдөв.

МАН-ынхан сайд, дэд сайд, төрийн нарийн гээд улс төрийн томоохон томилгоо, тохироо өрнөж байхад АН-ынхан сандал ширээ, өрөөгөө булаацалдан хөгөө чирлээ. Хамгийн сүүлийн мэдээллээр Д.Ганбат, О.Цогтгэрэлийн бүлгийн даргын маргаанаас үүдэн төрийн ордны хамгаалалтынхан Д.Ганбатын өрөөг лацадсан гэнэ лээ.

Үүнээс өмнөхөн бүлгийн гишүүдийн маргаан улам хурцдаж С.Эрдэнэ нэр бүхий гишүүдээ хөөж буйгаа дуулгав. Тэрбээр хэвлэлийн хурал зарлаж, дөрвөн гишүүдийг АН-аас хөөж байгаагаа дуулгасан. Хөөгдсөн гишүүдийн тоонд сайдын суудал горилсон О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Ц.Туваан, Б.Бейсен нар багтсан. Энэ талаар С.Эрдэнэ хэлэхдээ,“Үндсэн хуулийг ноцтой зөрчиж, хуулийн бус аргаар өөрчилж, төрийн түрэмгийлэл боллоо. Үндсэн хуулийг олонх хамгаалахгүй бол бид тэмцэнэ. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах явцад өөрийн намын нэр дээр сонгогдсон УИХ-ын гишүүд үндсэн дүрмийн дагуу чиглэл өгсөн. Харамсалтай нь зарим нэг гишүүд энэ үүргийг биелүүлэхгүйгээр хувийн эрх ашгаар асуудалд хандсан учраас АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен дөрвөн гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн. Тэднийг намын гишүүнчлэлээс найман жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан” гэж мэдэгдлээ.

Харин О.Цогтгэрэлийн талынхан сайдын суудалд горьдож байсан ч тэд МАН-д “муриулсан”. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг чуулганаар хэлэлцэх үеэр дэмжсэн байр суурийг илэрхийлж байсан ч сайд нарын томилгооны үеэр О.Цогтгэрэл МАН-д гомдсон уу, эсвэл хорсон уурандаа хэлсэн үү өмнөх уянгын халилын үгээ залгиад загнаж гарсан.  Түүний үгийг хүргэвэл “Яг одоо байгаа яамдын үйл ажиллагаа ямар байгаа талаар хэдэн үг хэлье. НХХЯ насаараа шимтгэл төлөөд иргэд амьжиргааны доод түвшнээр амьдардаг яам хэвээр л байгаа. Боловсролын яам хөдөөгийн хэдэн малчдыг "Хаан" банканд хүүгийн дарамтад оруулдаг. Тэр нь гарч ирээд дэлгүүрийн худалдагч бэлддэг ийм л тогтолцоо явж байгаа. ХХААХҮЯ бүх мал нь шүлхийтчихсэн. Малчин өрх нь орлого ашиггүй болсон. Гоц халдварт өвчинд автсан. Хагас жилд гурав дахиа төсвөө төлөвлөж тодотгодог Сангийн яамтай байгаа. Энэ бүхнийг Засгийн газар бүтцээ шинэчлээд шийднэ гэж найдъя даа" гэсэн юм.

Ийнхүү О.Цогтгэрэлийн талын АН сайдын суудал, байнгын хорооны дарга битгий хэл Д.Ганбаттай сандал, ширээгээ булаалцалдсаар ээлжит бус чуулганыг өндөрлүүлэв.

Харин тэднийг хэвлэлийн хурал хийж, ордонд сандал ширээ сууж булаалдаж байгааг харсан МАН-ынхан хэлэх үггүй инээвхийлэн өнгөрөх нь даанч тохуутай. Үндсэндээ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж суугаа эрх баригчдыг АН-ынхан “байранд” нь тавих бус намынхаа дотоод  хэрүүлээ үргэлжлүүлэхээс өөр зам тэдэнд үлдсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж