Шинэ ажилчид өдөрт 18 цаг ажиллах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

Шинэ ажилчид өдөрт 18 цаг ажиллах хэрэгтэй гэв

Шинэ ажилчид өдөрт 18 цаг ажиллах хэрэгтэй гэв

Энэтхэгийн нэгэн  гүйцэтгэх захирал ямар ч ажилд шинээр орсон хүмүүс ажлынхаа эхний 4-5 жилийн хугацаанд өдөрт 18 цаг ажиллах ёстой гэж зөвлөсний дараа олон нийтийн сүлжээгээр шүүмжлэлд өртөв. Бомбей  компанийг үүсгэн байгуулагч Шантану Дешпанде онлайн нийтлэлдээ залуу ажилчдаас "Ажилаа шүтэн мөргөж" залхууроаас  зайлсхийхийг хүссэн байна. Олон нийтийн сүлжээгээр түүнийг "хортой ажлын соёлыг сурталчилж байна" гэж шүүмжлээд байна. Энэтхэг улс хөдөлмөрийн хатуу хуулиудтай боловч үүнийг  чанд хэрэгжүүлэхийн тулд илүү ихийг хийх хэрэгтэйг албан тушаалтнуудаас иргэд шаардах болжээ. Учир нь Шантану зэрэг захиралтай газрууд хүмүүсийг хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг гэв.

Infosys компанийг үүсгэн байгуулагч Нараяна Мурти 2020 онд мөн Энэтхэгчүүдийг коронавирусийн хөл хорионоос  үүдэлтэй эдийн засгийн удаашралыг нөхөхийн тулд долоо хоногт дор хаяж 64 цаг хоёроос гурван жил ажиллах хэрэгтэй  гэсэн мэдэгдэл нь шүүмжлэлд өртөж байсан. "LinkedIn"-ийн 2020 оны ажиллах хүчний  индекс нь  Энэтхэгт ажиллаж байгаа таван мэргэжилтэн тутмын хоёр нь стресс, түгшүүр ихэссэн гэж мэдэгджээ.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж