Сагсан бөмбөгийн өсвөрийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн өсвөрийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо

Сагсан бөмбөгийн өсвөрийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо

Энэтхэгийн Бангалор хотноо есдүгээр сарын 05-наас 11-ний хооронд болох FIBA 18 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэхүү тэмцээний B дивизонд Монгол Улсын шигшээ баг өрсөлдөхөөр өнөөдөр/2022.08.31/ эх орноосоо мордлоо.

Тус тэмцээнд оролцож буй Монголын өсвөрийн шигшээ баг нь FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тивийн тэмцээнд Монголын эмэгтэй сагсан бөмбөгчдөөс анх удаагаа өрсөлдөж байгаа нь энэ юм гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээлэв.

Манай шигшээ баг тэмцээн B дивизонд Хонгконг Малайз, Йорданы шигшээ багуудтай нэг хэсэгт багтаж, эхний тоглолтоо есдүгээр сарын 5-нд Хонгконгийн эсрэг есдүгээр сарын 6-нд Малайзын эсрэг, есдүгээр сарын 7-нд Йорданы эсрэг тус тус тоглоно.

Монгол улсын өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүн

  1. Г.Анударь
  2. А.Хонгорзул
  3. Ц.Саранцэцэг
  4. Э.Энхбуян
  5. Н.Намуундарь
  6. Б.Нямцэцэг
  7. Б.Болор-эрдэнэ
  8. Б.Цэрэндолгор
  9. Г.Энхжин
  10. Н.Нандинхүслэн
  11. Т.Халиун
  12. Б.Номин

Дасгалжуулагч: СМ Г.Ундрах ОУХМ Б.Алтанзаяа Б.Дэлэг

Албаны төлөөлөгч: Монгол Улсын шигшээ багийн албан дарга М.Отгонбаяр, МСБХ-ны ЕНБД С.Төгсжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж