"Люмино", "Татар" хамтлагийнхан 17 жилийн дараа хамтарна

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

"Люмино", "Татар" хамтлагийнхан 17 жилийн дараа хамтарна

"Ирээд буцсан хайр", "Намайг дагаад цэнгэ" болон "Бусдын хайрыг хүндэл", "Ганцаараа" зэрэг олон дуугаараа залуусыг байлдан дагуулсан хамтлагууд бол "Люмино", "Татар".  Монголын хип хоп урлагийн хамгийн олон сонсогч фентэй хоёр хамтлагийн уран бүтээлчид хамтран есдүгээр сарын 3-нд ганцхан удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх гэж байна. Тэдний үнэнч фенүүдийн хувьд энэ тоглолт аль хэдийнэ хүлээлт үүсгээд буй.

"Люмино" хамтлаг үүсгэн байгуулагдаад 24 жил болж байгаа бол "Татар" хамтлагийнхан 19 жилийг ардаа үджээ. Монголын хип хопын амьд түүх болсон "Люмино" хамтлагийн хувьд Монголын хип хопын анхны тоглолт, анхны цомгийг гаргаж байсан, "Пентатоник" наадмаас дөрвөн удаа шагнал хүртэж байсан гээд тэдний хийж бүтээсэн зүйл арвин, гаргасан хит дуунууд олон.

Тэд энэ удаагийн хамтарсан тоглолтоор бүх цаг үеийн шилдэг 41 дуугаа дуулах аж.

Хип хоп хоёр хамтлаг анх 2005 онд "UB palace"-ын концертын их танхимд "2NITE’ нэртэй хамтарсан тоглолт хийж байсан бөгөөд "Хунгийн дэгдээхий", "Том од ах" гэсэн хоёр дууг хамтран дуулсан байдаг.  Тэдний хамтарсан тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан бөгөөд анхны амьд хөгжимтэй хип хоп тоглолт болно гэдгийг уран бүтээлчид онцолж буй.

Тоглолтын тасалбар 30 мянган төгрөг, вип тасалбар нь 500 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарыг та бүхэн shoppy.mn сайтаас авах боломжтой ажээ.

Тэдний тоглолтод "Gangbay", "Vandebo" хамтлаг болон реппер Tsetse, Ginjin, MRS.M, Roockie, Sekstsagaanbogd, Arman Bakhytbyek, Uri Mae нараас гадна шилдэг DJ уран бүтээлээ толилуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж