Засгийн газрын өнөөдөр /2022.08.31/-ийн хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Х.Бадамсүрэнг чөлөөлөв. Ингэхдээ түүнийг өмнө нь томилсон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл тогтоолоор "Зэс, металлын групп"-ийн даргаар томилсон шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Энэхүү томилгооны талаар ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
-Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн даргаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнгийн хувьд энэ салбарт олон ажил ажилласан туршлагаараа "Зэс, металлын групп"-ийг хөл дээр нь босгож ирэх үндсэн даалгаврыг авч байна. Энэ групп зөвхөн цаасан дээр байгуулагдсан. Монгол Улсын зэсийн бодлоготой холбоотой бүх зүйлийг энэ группт нэгтгэх, цаашид ард иргэдийн баялгийн сан болгон өөрчлөх, шинэчлэх ажлыг гардан зохион байгуулна гэсэн үг юм. Х.Бадамсүрэнгийн уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагыг Засгийн газар ашиглаж байна гэж ойлгож болно" гэв.
Холбоотой мэдээ