"Хэмнэлтийн хуулиар 159 хүнийг чөлөөлж, 587 машиныг битүүмжилсэн"

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

"Хэмнэлтийн хуулиар 159 хүнийг чөлөөлж, 587 машиныг битүүмжилсэн"

"Хэмнэлтийн хуулиар 159 хүнийг чөлөөлж, 587 машиныг битүүмжилсэн"

Засгийн газраас хийсэн томилгооны талаар болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас зорилт болгон тавьж буй төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана. Төр гаргасан бодлого, шийдвэрээ хэрэгжүүлдэг байхад анхаарал, хяналтыг сайжруулна. 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг өнөөдөр танилцуулсан.

Хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлснээр одоогийн байдлаар 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх тооцоо гарсан. Заалтуудыг харвал дэд, тэргүүн дэд, орлогч дарга нарыг чөлөөлөх хүрээнд нийт 159 дарга, мөн зөвлөхүүдийг чөлөөлсөн. Ингэснээр төсвөөс 1.4 тэрбум төгрөг хэмнэсэн байгаа.

Мөн сайдаас доош албан тушаалтнуудын автомашины хэрэглээг хязгаарлаж нийт 587 машиныг битүүмжилж, Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн зэрэг үзүүлэлт гарсан. Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийж, УУХҮ-ийн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт" үйлдвэрийн даргаар томиллоо.

Г.Ёндон сайд мэргэжлийн хүн, 30 жил уул уурхайн салбарт ажилласан тул "Эрдэнэт"-ийн даргаар томилсон.

Мөн энэ хүн улс төрийн туршлага хуримтлуулсан. Засгийн газрын түвшинд асуудлаа танилцуулан, шийдүүлдэг байх нь чухал чадвар. Иймд энэ томилгоог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт уламжилсан.

Х.Бадамсүрэн дарга цаашид Зэсийн группийг ахална.

Энэ групп "Эрдэнэс Монгол"-ын дэргэд байгуулагдана. Одоогоор цаасан дээр байна. Х.Бадамсүрэн захирал олон жилийн туршлагатай хүн тул төр энэ хүний чадварыг ашиглах ёстой. Л.Халтар сайд хүнд цагт зам тээврийн салбарыг удирдсан. Энэ хүнээс, өөрөөс хамаарах алдаа дутагдал гараагүй тул ЗТХ-ийн дэд сайдаар томилов. Цаашид сайд нарыг сэлгэн ажиллуулна.

Сайдын албан тушаалыг шагнал болгоогүй гэдгийг мэдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж