“Нийслэл-экспо-2010” үзэсгэлэн яармаг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

“Нийслэл-экспо-2010” үзэсгэлэн яармаг зохион байгуулна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн байгаль хамгаалах газар , “Эх орны манлайлал” төрийн бус байгууллага, Хүүхэд, залууст экологийн боловсрол олгох төв  хамтран “Ногоон хот” аяныг өрнүүлж эхлээд байгаа ажээ.  Энэхүү аян нь өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн бөгөөд хувь хүн, албан байгууллага, Улаанбаатар хотын хэмжээнд тулгараад байгаа экологийн асуудлыг шийдэх, хотоо сайхан болгох зорилтыг дэвшүүлсэн юм.  “Ногоон хот” аяны хүрээнд дөрөвдүгээр сарын 12–15-нд “Нийслэл -экспо 2010” үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна. Хүн амын эрүүл тав тухтай амьдрах орчинг бий болгож, эрүүл хоол хүнс хэрэглэх,  иргэдэд зориулсан бараа бүтээгдэхүүний үр ашгийг сурталчлан таниулах, мэдлэг мэдээллийг нийгэмд хүргэхийг зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулах юм байна. Үзэсгэлэнд оролцогчдоос шилдгийн шилдгийг тодруулан “Гранпри” гардуулах бөгөөд шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, шилдэг бүтээгдэхүүн импортлогч, шилдэг эко бүтээгдэхүүн, байгальд ээлтэй технологийг шалгаруулах ажээ. Үзэсгэлэн яармаг  Мэдээлэл технологийн үндэсний паркт болно.
Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж