Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ оржээ

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ оржээ

Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ оржээ

Зул сарын гацуур мод болон баяртай холбоотой бусад бараа бүтээгдэхүүн хэдийнэ дэлгүүрийн лангуунд тавигджээ. Тодруулбал, АНУ-ын “Costco”, “Sam’s Club”, “Walmart” зэрэг дэлгүүр энэ сард зул сарын бараа бүтээгдэхүүнүүдээ гаргаж ирэв. Тэр бүү хэл гэр ахуйн хэрэгслийн “Home depot” дэлгүүр аль долдугаар сарын дундуур гацуураа зассан байх юм.

Инфляцийн дарамтад ороод буй америкчууд мөнгө зарцуулалтдаа хянамгай байхын тулд худалдааны улирлаа ийнхүү дөрвөн сарын өмнө эхлүүлжээ. Ухаалаг худалдан авагчид дэллгүүрээс санал болгож буй хямдралыг ашиглан эртнээс бэлтгэлээ базаах аж. Өвлийн улирал болоогүй, Хэллоуины баяр ч хол байгаа энэ үед ийнхүү зул сарын гацуураа ил гаргасан нь АНУ-ын эдийн засаг хэчнээн гунигтай байгааг илтгэнэ гэж “Daily mail” хуудас онцоллоо.

Гацуурын үнийн хувьд “Costco” дэлгүүрт 499 ба 1149 ам.долларын үнэтэй байна. Эдгээр нь 228 см, 365 см өндөртэй гацуур юм. Түүнчлэн 140 ам.доллараар жижиг гацуураас сонгох боломжтой аж. Баярын өдөр ойртох тусам үнэ өсөх хандлагатай байна.

Гацуураас гадна Микки Маусын баримал, цасан хүн зэрэг зүйл байна. Нийт 5400 орчим байршилд зул сарын бараа бүтээгдэхүүн зарагдаж эхэлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж