“Байнгын хороод үнэгүй болсон цаг ажээ”  

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

“Байнгын хороод үнэгүй болсон цаг ажээ”  

“Байнгын хороод үнэгүй болсон цаг ажээ”  

УИХ-ын байнгын хорооны дарга нарыг ээлжит бус чуулганы хурлаар томилсон. Энэ томилгооны талаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа жиргэжээ. Тэрбээр “УИХ-ын Байнгын Хороод үнэгүй болсон цаг ажээ. Уг нь Засгаа хянадаг, чиглүүлдэг, ажил хийдэг, асуудлаа "атгадаг" хамгийн чухал функц. 62-уулаа Сайдын амт мэдэрчихсэн чинь олонхи ажиллах хүчингүй болчихож” гэжээ.

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн хувьд 2016-2020 оны парламентад АН-аас гарсан чамбай улстөрч. Тэрбээр өнгөрөгч оны зургадугаар сард намынхаа дотоод асуудлын талаар “Хоорондоо таарахаа байсан сүүлийн үеийн лидерүүдээс болж, АН тарж бутрахгүй. Мянга мянган гишүүдийнх нь ардчиллын төлөөх зүрх сэтгэл хэвээрээ байгаа. Хоёр талд хоёр намын бүтэц гаргаад, бие биендээ бууж өгөхгүй байгаа удирдлагуудад хандаж хэлэхэд, намынхаа ирээдүйд боломж олгоод намаа нэг удирдлагатай болгоход хичээл зүтгэл гаргаач гэж уриалмаар байна” гэх байр суурийг илэрхийлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж