Холливудын "Дон Жуан" гэгддэг жүжигчин Леонардо Ди Каприо дөрвөн жил үерхсэн найз бүсгүй Камила Морронегээс салжээ. Өдгөө 47 настай Ди Каприогийн найз бүсгүй өнгөрсөн зургадугаар сард 25 нас хүрсэн юм. Титаник киноны од Ди Каприог 25-аас дээш насны бүсгүйчүүдтэй болздоггүй гэх яриа байдаг.
Ди Каприо анх 2017 оны арванхоёрдугаар сард Камилатай хамт папарацци дуранд өртсөнөөр тэдний харилцаа ил болсон. Тухайн үед тэд Леонардогийн Лос-Анжелес дахь гэрээс гарч явжээ. Хосууд аль болох олны нүднээс далд байхыг хичээдэг боловч 2018 оны дөрөвдүгээр "Coachella" хөгжмийн наадамд оролцсон аж. Тэд бие биедээ галууртлаа дурлаж, үргэлж хамт байх болсон талаар ойрын эх сурвалжууд нь онцолж байв.
Харин 2019 онд хосуудын насны хол зөрүүг шүүмжилж буй хүмүүст хандан Камила "Los Angeles Times" сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр "Холливудын түүхэнд насны хол зөрүүтэй олон хос байсан. Хүн болгон хүссэн хүнтэйгээ болзох эрхтэй гэж би боддог" гэж ярьж байв.
Холбоотой мэдээ