Украины арми өмнөд Херсон хотод сөрөг довтолгоогоо эрчимчүүлж буй. Гэтэл Оросоос Херсонд томилсон албан тушаалтан аюулгүй байдлыг эрэлхийлж, нутаг буцсан байж болзошгүй байна.
Тодруулбал, Кирилл Стремоусов телеграмд нийтэлсэн бичлэгтээ Херсонд бүх зүйл сайхан байна гэж хэлсэн боловч арынх нь цонхоор Оросын таван одтой зочид буудал харагдаж байжээ. Энэ нь Оросын баруун өмнөд хэсэгт орших Воронежийн Марриотт зочид буудал гэдгийг тогтоосон байна. Цонхоор харагдаж буй хоёр баганатай барилга болон ягаан барилга нь Воронеж хотод байдаг аж.
Кирилл Стремоусов бичлэгтээ Украины ерөнхийлөгчийг Гитлертэй зүйрлэсэн. Мөн Украины цэргүүд Херсонд ялагдал хүлээсэн гэж хэлжээ. Тулааны талбарт юу болж буйг баттай хэлэх амаргүй ч Их Британийн Батлан хамгаалах яамны Даваа гаригт нийтэлсэн тагнуулын мэдээ арай өөр зүйлийг харуулсан байна. Тус тайланд “Украины зэвсэгт хүчний хэд хэдэн бригад өмнөд хэсгийн фронтод цохилтоо нэмэгдүүлж байна” гэж бичжээ. Түүнчлэн Украины ерөнхийлөгчийн тамгын газраас Херсон мужид өдөр шөнөгүй хүчтэй дэлбэрэлт үргэлжилж байна гэж мэдээллээ.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ