Эрдэнэт үйлдвэр эхний 8 сарын байдлаар 1 их наяд төгрөг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна
- Эрдэнэт үйлдвэр 7000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, нийт экспортын 10 орчим хувийг дангаараа бүрдүүлэн Монгол Улсын эдийн засагт жин дарах хувь нэмэр оруулж байна.
- Түүнээс гадна цар тахлын хүнд цаг үед айл өрх, аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, уур, ус, хог хаягдлын үйлчилгээний төлбөрт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн нь байгалийн баялагийг ард түмэндээ тэгш хүртээх, Үндэсний баялгийн сантай болох эхлэлийг тавьсан юм.
- Эрдэнэт үйлдвэрийн хамт олон энэ оны эхний 8 сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэн амжилттай ажиллаж байна.
Холбоотой мэдээ