Х.Бадамсүрэнгээс Монголын төр “явсангүй”

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

Х.Бадамсүрэнгээс Монголын төр “явсангүй”

Х.Бадамсүрэнгээс Монголын төр “явсангүй”

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, "Эрдэнэс Монгол" корпорацийн Зэс метал группийн даргаар томилов.  2016 оноос хойш тус үйлдвэрийн даргаар ажиллаж байгаа Х.Бадамсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олгоод тэтгэвэрт нь гаргана гэх яриа улс төрийн хүрээнд гараад удаж буй. Тиймээс ч дараагийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга хэн болох, хэний хүн томилогдох вэ гэдэг таамаг олон хөвөрсөн. Хэнийг ч томилсон бай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн томилогдоно хэмээж байсан нь биелэлээ олж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон тус үйлдвэрийн даргаар томилогдов. Түүнийг Ерөнхийлөгчийн ойрын хүн гэгддэг.

МАН эрх барьсан сүүлийн зургаан жилийн турш “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар ажилласан Х.Бадамсүрэнгийн хувьд энэ удаад жинхэнэ утгаараа тэтгэвэртээ суух болов уу гэсэн хүлээлтийн олон нийтийн дунд ч, МАН дотор ч байсан. Гэтэл түүнийг бүр дэвшүүлэн "Эрдэнэс Монгол" корпорацийн Зэс метал группийн даргаар томилов. Нөгөө “тосгоноос охин явсан ч тосгон түүнээс явсангүй ээ” гэдэг шиг Х.Бадамсүрэн тэтгэвэртээ гарах гэсэн ч Монголын төр түүнээс явсангүй, түүнийг явуулсангүй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө залуу хүн учраас Засгийн газар, төрийн бүтцээ харьцангуй залуучуудаар бүрдүүлээд буй. Гэвч тэтгэвэртээ гарсан 70 шүргэж яваа Хөдөлмөрийн баатар Л.Оюун-Эрдэнэд, Монголын төрд хэрэг болсон бололтой хэмээн улс төрийн хүрээнд жиг, жуг гээд эхэлжээ.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж