АТҮТ-ийн мэргэжилтнүүдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

АТҮТ-ийн мэргэжилтнүүдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

АТҮТ-ийн мэргэжилтнүүдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газраас АТҮТ-ийн мэргэжилтнүүдийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал, АТГ-аас энэ оны хоёрдугаар сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж тэднийг саатуулсан байдаг.

Ингэхдээ, АТГ-аас шалгалт явуулж, тус төвийн нэр бүхий дөрвөн мэргэжилтэнг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчлан саатуулсан. Тус төвийн Хөдөлгөөн удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, ахлах мэргэжилтэн Б.Анхтүвшин, мэргэжилтэн Г.Мэндбаяр, мэргэжилтэн С.Онон нарыг нүүрс тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдад давуу байдал олгосон, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй.

АТГ-аас өгсөн мэдээллээр АТҮТ-ийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуунсухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилолтоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий таван хуулийн этгээдүүдэд олон улсын ачаа тэврийн С зөвшөөрөл олгуулах зорилгоор тус компаниудын жолооч нарын тоог нэмэгдүүлж бүртгэн давуу байдал бий болгосон, мөн бусдаас хахууль авсан гэх хэрэгт шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж