Туркийн шашны сургуулийн талаар хошигносон поп од шоронд хоригдов

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

Туркийн шашны сургуулийн талаар хошигносон поп од шоронд хоригдов

Туркийн шашны сургуулийн талаар хошигносон поп од шоронд хоригдов

Туркийн поп од Гүлсен Колакоглу тус улсын  шашны сургуулиудын талаар хошигнол  хэлснийхээ дараа "олон нийтийг үзэн ядалт, дайсагналыг өдөөн турхирсан, доромжилсон" хэргээр шоронд хоригдоод байна гэж төрийн мэдлийн Анадолу мэдээллийн агентлаг мэдээлэв. Энэ хэрэг  нь дөрөвдүгээр сард Гюльсений тоглолтын үеэр хөгжимчдийн нэгнийх нь талаар поп од хошигнол хийсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсантай холбоотой бололтой.Тэрбээр "Тэр Имам Хатип (шашны сургууль) төгссөн. Түүний гаж донтой зан нь тэр газраас гаралтай" гэж ярьсан байна.

Твиттерийн хэд хэдэн хэрэглэгчид Пүрэв гаригт Гүлсенийг  баривчлахыг уриалж, сургуулийг гажуудсан хүмүүстэй холбож байгаа нь доромжилсон хэрэг гэж мэдэгджээ. Гулсен өөрийгөө ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ няцааж, баривчилгааг давж заалдсан гэж түүний өмгөөлөгч Эмек Эмре мэдэгдэв. Гvлсэн хоригдсоныхоо дараа албан ёсны твиттер, инстаграм хуудсаараа дамжуулан энэ онигоонд гомдсон хэн бvхнээс уучлалт гуйжээ. Үүндээ "Бизнесийн салбарт олон жил хамтран ажилласан хамт олонтойгоо хошигносон. Үүнийг минь  нийгмийг туйлшруулах зорилготой хүмүүс нийтэлсэн. Гэхдээ доромжлогдсон санагдсан хүн бүхнээс уучлалт гуйя" гэж тэрбээр нийтэлсэн байна.  Гулсен өмнө нь тайзны хувцсаа ил гаргаж, ЛГБТК нийгэмлэгийг дэмжсэнийхээ төлөө Туркийн консерватив бүлгүүдийн бай болж байсан удаатай.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж