Дэлхийн электрон барааны хамгийн том зах хаагдлаа

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

Дэлхийн электрон барааны хамгийн том зах хаагдлаа

Дэлхийн электрон барааны хамгийн том зах хаагдлаа

Хятадын өмнөд хэсгийн Шэньжэнь хотод Covid-19-ийн цөөн тохиолдол гарсны хариуд эрх баригчид хөл хорио тогтоов. Үүний улмаас Даваа гаригт Шэньжэнь хот дахь электрон барааны зах хаагдлаа. Энэ нь дэлхийн хамгийн том зах юм.

Хуацянбэй зах нь компьютер, гар утасны эд анги, микрочип зардаг хөл хөдөлгөөн ихтэй худалдааны бүс. Тус бүсийн оршин суугчид дөрвөн өдрийн турш Covid-19-ийн шинжилгээ өгөхөөс бусдаар гарах хориотой байна.

Шэньжэнь даяар олон арван хорооллыг өндөр эрсдэлтэй бүс гэж тодорхойлсон. 18 сая хүн амтай, олон улсын технологийн төв болсон эл хотод ердөө 35 халдварын тохиолдол бүртгэгдсэний 11 нь ямар ч шинж тэмдэггүй байжээ. Ихэнх тохиолдол нь омикроны шинэ дэд хувилбар “BF.15” байгааг Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр албаныхан хэлсэн. Энэ хувилбар нь амархан халдварладаг атлаа илрүүлэхэд хэцүү гэв.

Тус хотод хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгээс бусад бүх аж ахуйн нэгжүүд Даваагаас Пүрэв гаригт хаагдаж байна.

Хятадын Covid-19-ийг тэглэх бодлого удааширч буй эдийн засагт улам хүнд цохилт өгч, залуусын ажилгүйдэл дээд хэмжээндээ хүрэв. Тухайлбал, долдугаар сарын байдлаар Хятадад таван залуу хүн тутмын нэг нь ажилгүй болжээ.

Хаа сайгүй халдварын тохиолдол эргээд олон болж эхэлсэн нь эрх баригчдад томоохон сорилт болж байна. Энэ сарын эхээр Хайнань, Шинжаан, Төвөдийн баруун бүс нутагт Covid-19 дэгдэж, олон мянган жуулчин саатсан. Түүнчлэн 20 сая хүн амтай Чэнду мужийн төвд масс шинжилгээ хийсний дүнд 205 халдвар илрүүлжээ. Өнгөрсөн Пүрэв гаригт анх бүртгэгдсэн дэгдэлт нь усан сантай холбоотой гэж албаныхан мэдэгдэв. Хойд хэсгийн Хэбэй мужийн төв Шижижуан хот 11 сая хүн амтай. Тус хотод 30 халдвар илэрсний дараа нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж