Уурхайн нүхийг сэргээж, наран шарлагын газар болгожээ

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

Уурхайн нүхийг сэргээж, наран шарлагын газар болгожээ

Уурхайн нүхийг сэргээж, наран шарлагын газар болгожээ

Улаан хотын Улаанхад суурингийн Гаогэн-Инз гацааны Шэньжюнь буюу Домгийн хүлэг булангийн эко жуулчлалын бүс өмнө нь хаягдсан уурхайн элсэн цооног төдийхөн газар байжээ. Энд бүх насныханд зориулсан усан тоглоомын талбай, гэрэлт жим, үлэг гүрвэлийн парк, торон гүүр, аяллын хөлөг онгоцны зогсоол зэрэг амралт чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэх боломжийг цогцоор нь бүрдүүлсэн байна. Энэ газарт өдөртөө дээд тал нь 7000 гаруй жуулчин ирдэг аж.

Гаогэн-Инз гацааны Домгийн хүлэг булангийн эко жуулчлалын бүсэд хийсэн бүх дорвитой өөрчлөлт экологийн орчныг нөхөн сэргээх төсөлтэй салшгүй холбоотой юм. 2019 онд ӨМӨЗО-ны Тамхины монополь товчоо(компани)-ны  тусламжтайгаар Улаан хотын Захиргаа, Намын хороо дотоод дахь нөөц бололцоогоо түшиглэн, бүс нутгийн хэмжээнд ерөнхий төлөвлөлтийг хийж цэгцэлснээр Туур голын усны экологийн менежментийн төслийг хэрэгжүүлж, иж бүрэн цэвэрлэгээ, нөхөн сэргээлтийг явуулж чадсан юм.

Төслийн эхний шатанд 8 сая юань, хоёр дахь шатанд 18 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, Гаогэн-Инз гацааны зүүн талын 20 гаруй га орхигдсон уурхайн нүх ба түүний хүрээлэн буй орчны экологийг сэргээснээр хадны наран шарлагын газар, элсэрхэг наран шарлагын газар, аялал жуулчлалын үйлчилгээний төв, экологийн зогсоол, үзвэрийн тавцан, загас агнуурын хөлөг онгоцны зогсоол, усан оргилуур, жимс хүнсний ногоо хураах цэцэрлэг, байгалийн үзэсгэлэнт газруудын хаалга болон бусад туслах дэд бүтцийг байгуулжээ. Үүний зэрэгцээ Улаан хотын тээврийн товчоо 5 сая юанийн хөрөнгө оруулалтаар 3.3 км аялал жуулчлалын зам тавьж, тосгоны 6000 орчим хавтгай дөрвөлжин метр талбай бүхий соёлын талбайг шинэчлэн засварласан байна.

Экологийн нөхөн сэргээлтэд суурилсан хөдөө тосгоны аялал жуулчлал нь Гаогэн-Инз гацаанд хөгжлийн шинэ жимийг авчирч, орчин үеийн хөдөө аж ахуй, орчин үеийн аялал жуулчлалыг хослуулсан бизнесийн шинэ хэлбэрийг аажмаар бүрдүүлж, хөдөө тосгоны эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч болжээ. Ирээдүйд энэ нутаг эрчтэй хөгжих нь эргэлзээгүй.

“Ирээдүйн төлөө хамтдаа – Хөдөөг сэргээн хөгжүүлэх үйлсэд анхаарлаа хандуулъя” сэдэв дор наймдугаар сарын 26-нд нээлтээ хийсэн Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга – 2022 үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотын Улаанхад суурингийн Гаогэн-Инз гацаанд үргэлжилж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж