Хятадад нүүрстөрөгчийн давхар ислийг шингэрүүлэн нефть үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

Хятадад нүүрстөрөгчийн давхар ислийг шингэрүүлэн нефть үйлдвэрлэнэ

Хятадад нүүрстөрөгчийн давхар ислийг шингэрүүлэн нефть үйлдвэрлэнэ
Хятадын "Qilu" газрын тос химийн компани "Shengli" газрын тосны уурхайтай хамтрын сая тонн зэрэглэлийн "CCUS төсөл" хэрэгжүүлж эхэлсэн тухай энэ сарын 29-нд Хятадын газрын тосны Синопек групп мэдээлэв. Нүүрстөрөгчийг хуримтлуулан ашиглах болон хадгалах CCUS технологийг БНХАУ үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлснээр салбарын бизнес менежментийг илүү боловсронгуй болгож буй юм.
"Qilu" газрын тос химийн компани агаарт гаргаж байсан нүүрстөрөгчийн давхар ислийг хураан авч шингэрүүлэн зориулалтын сав бүхий машинд ачин Shengli газрын тосны уурхай руу зөөн аваачина. Shengli газрын тосны уурхай тухайн төсөлд бэлдсэн 73 худгийн гүнд давхар ислийг шахаж, тос болгон хувиргах аж.
Хятадын газрын тосны "Синопек" группээс мэдээлж буйгаар, уг төсөл 25 сая тонн тос хадгалах багтаамжтай, уурхайн гүнд шахан оруулах 73 худагтай бөгөөд ирэх 15 жилд нийт 10 сая тонн шингэрүүлсэн нүүрстөрөгчийн давхар ислийг худагт шахаж 3 сая тонн тос гарган авхаар ажиллаж байна гэв. Уг төслийг хэрэгжүүлснээр жилд дунджаар 1 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийг агаарт цацахаас сэргийлэх аж. Энэ нь 9 сая мод тарьсантай адил юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж